СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-04-15

🔴Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлт 85 хувьтай үргэлжилж байна

Нийтэлсэн
18 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
18 цагийн өмнө

Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн явцтай танилцав. 

Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар:

-Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 158 га талбайд хэрэгжүүлж буй. Энэ сарын 23-ны өдөр нээлттэй тендер зарлагдана. Сэлбэ дэд төв анхны жишиг “20 минутын хот” болно. Сэлбэ дэд төвийн төслийг Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га, 2,206 нэгж талбарыг хамруулан хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Газар чөлөөлөлт 85 хувьтай байна. Гэтэл дэд төвийн газар чөлөөлөлтөд ороогүй айл өрхүүд газар чөлөөлөлтөд оръё гэдэг санал ихээр ирж байна. .Ингээд ашигтай талбайн тодорхой хувийг төр, Чингэлтэй дүүрэг аваад ахиад газар чөлөөлөлтийн фонддоо авна. Ийм эргэлддэг газар чөлөөлөлтийн механизмыг бий болгоно.

Чингэлтэй дүүргийн засаг дарга Н.Мандуул:

-Сэлбэ дэд төвийн газарт ороогүй Чингэлтэй дүүргийн уулын дагуух айл өрхүүдтэй зөвшилцөл хийгээд хувийн хэвшилтэй хамтраад шинэ хороолол барьж байгуулах төсөл хэрэгжүүлье гэж байгаа. Бид санхүүгийн шинэ бүтээгдэхүүн гаргаж сан байгуулаад түүгээрээ орлого олж гэр хорооллоо барилгажуулъя гэж байгаа. Эдгээр бүсийн нийт иргэдийн 70 хувь нь тус санал дээр нэгдвэл тус ажил эхлэх боломжтой гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.