Засгийн газрын түүхий ноолуурын экспортыг хязгаарлаж, угаасан ноолуур гаргах шийдвэр нь хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Уг шийдвэр хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор ноолуур үнэгүйдэж, малчид түүхий ноолуураа борлуулж чадахгүйд хүрсэн гэх.
Бид ноос ноолуур боловсруулах үйлдвэрлэл эрхлэгч нартай уулзаж, нөхцөл байдлыг тодрууллаа.
“Ханбогд Кашимер” ХХК-ийн Анхан шатны үйлдвэр хариуцсан захирал З.Ууганбаяр:
-“Ханбогд Кашимер” ХХК-ийн хувьд ноолуур түүхий эд бэлтгэлийн явцын ажил эхэлж, үйл ажиллагаа жигдрээд явж байна. “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд самнасан ноолуурыг экспортлох Засгийн газрын тогтоол нь үйлдвэржилтийг дэмжсэн маш том амбиц зорилго тавьсан явдал.
Гэтэл уг тогтоолтой холбогдуулж түүхий ноолуурын ханш унасан талаарх цуурхал нь ташаа мэдээлэл. Дотоодын үйлдвэрлэлүүд эхэлж, анхан шатны боловсруулах үйл ажиллагаа эхэлсэн явж байгаа. Манай үйлдвэр Сүхбаатар аймгаас түүхий ноолуур 158 мянган төгрөгөөр авч байна. “Ханбогд Кашимер” ХХК болон бусад үйлдвэрүүд хоршоогоор дамжуулж ноолуураа бэлтгэдэг. Хоршоод түүхий эдээ үйлдвэрт тушаахад малчдын гарт дамжлагагүй үнийн дүн очдог. Хоршоод орон нутгийн татварын албанд тайлангаа гаргаснаар малчид татвараас чөлөөлөгддөг. Ноолуурын үнэ үнэгүйдэж буурсан явдал огт байхгүй.
Ноолуурын үнийг дотоодын үйлдвэрлэгч нар тогтоодоггүй. Гадаад зах зээлд бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд нэг кг самнасан ноолуур ойролцоогоор 80-90 ам.долларын хооронд авдаг. Зүүн аймгийн нэг кг ноолуур хялгас, хаг, шороо тоосыг ялгаж үйлдвэрлэлийн процесст ороод гарахдаа 600 грамм болдог. Төвийн бүс 500 грамм, баруун аймгийн ноолуур 460 грамм болж хорогдож гардаг.
“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд бид үйлдвэржилтийг дэмжсэн том зорилт тавьж байгаа. Бид малчдын гараас ноолуур худалдан авч, экспортлоод буцааж эх орондоо валют оруулж ирдэг. Ийм л ашигтай цагаан баялаг. Энэ баялгийг нэмүү өртөг шингээж, үйлдвэрлэл хөгжүүлж, дэлхийн тансаг хэрэглээг үйлдвэрлэх том брэндүүдэд ноолуураа үнэ хүргэж өгөх том сонирхол тавьсан. Гэхдээ ноолуурын зах зээлийн үнийг Европчууд тодорхойлдог. Ноолуурын хэрэглээний эрэлт муудахаар үнэ өсөх боломжгүй. Европчууд нэг кг самнасан ноолуурыг 85 ам.доллароор авдаг. Бид түүхий ноолуурыг 130-160 мянган төгрөгөөр малчдаас авдаг. Тэгэхээр олон улсын зах зээлийн үнэ өсөхгүй бол дотоодын ноолуурын үнэ өсөх боломжгүй гэсэн үг. Бид үйлдвэрлэлийн алдагдал, ажилчдын цалин хангамж зэргийг зах зээлийн үнэлгээгээр тооцоож явдаг.
Судалгаагаар жилд 10 мянган тонн түүхий ноолуур гардаг. Үүнээс 6 мянган тонн хагас боловсруулсан ноолуур БНХАУ руу экспортолдог.
“Цагаан алт” үндэсний хөтөлбөр хэрэгжсэнээр нэмүү өртөг шингэсэн 100 хувь самнасан ноолуур дэлхийн зах зээлд экспортод гаргах том зорилго тавьж байгааг онцгойлон хэлмээр байна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
төртэйгээ нийлж үнэ гоё унагаж бна даа төгрөг улам л сулраад байдаг түүхий эд улам л хог болж бна ядаж 200к д аваач
Худлаа ярьж бн даа тийм байсан бол ноолуур авах яасан авч бгаа газар алга 80к90к бн бараг авахгүй бн арай дэндүү бн өө
tsagaan tolgoito said ovoo odo hanaj tsadah boloogui yu . odoo tetgeverte garch hulgailsan mongoo ureeche yasan baragdahgui shunal be ydarsan malchdiin haraal chmg idne dee zayagui hulgaich
Төвийн бүсийн малчдаас 130к авна гэх юм бид та бүхэнд яаж ноолуураа өгөх вэ сэлэнгэ Хөтөлийн иргэн байна
Ноолуураа ирээд аваач худалчаа тэгвэл үнэнд тооцъё худалчаа
Sain bain uu saihan hawrjaj bain uu ajilan tawlag bn uu manaih horshoo ymaa nooluuraan neg gazar buun uguh gesen ym aa
Худалчаа хаана тэгэж авч байна дугаараа өгчих
Дугаар хэд вэ
Танай кампани ноолуур үнэхээр 158000 р авч байгаа бол бүх аймагуудад очоод аваачээ
Өмнөгоь аймагт ирээд тэр хэлээд байгаа үнээрээ авчих энд авах хүн алга үнэ гэж хог бна80к хүрэхгүй бна
Hemjee hyzgaartai l amidraarai daa. Uiliin Ur gej bii shuu.
Худлаа битгий ярьаач
yag hedeer awch bga battai vne hanshaa gargaach chenj naraas asuuhaar awaaggvi vne hansh garaaggvi gd bh yum
Сайн бна уу энэхан Хан Богд Кашимер ХХКгэрээ хийж болохуу