Олон улсад хүн хулгайлах хэргээр ял эдэлж, Монгол Улсын гурван шатны шүүхээр гэмгүй иргэдийг эрүүдэн шүүсэн хэргээр ял авсан Батын Хурц Тайваньд консул болох гэж байна.
2006 онд Европын холбооны нутаг дэвсгэрт хүний эрхийг онц ноцтойгоор хохироосон гэмт хэрэг үйлдсэнийхээ улмаас 2010 онд Их Британийн Онц Ноцтой, Зохион Байгуулалттай Гэмт Хэрэгтэй Тэмцэх Агентлагт баривчлагдаж байсан Б.Хурцыг Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болсон даруйдаа суллуулж хамтран хуулийн хонгил үүсгэсэн. Ингээд олон арван гэм зэмгүй иргэд, төрийн албан хаагчдыг эрүүдэн шүүж хэлмэгдүүлэн яллаж, амь амьдрал, эрүүл мэнд, ажил алба, бизнесийг нь дээрэмдэн хохироосныг УИХ-ын хэд хэдэн удаагийн сонсгол, монголын шүүх тогтоон эрүүдэн шүүсэн хэргээр ял авсан билээ. Олон улсад хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдлүүддээ баривчлагдаж байсан, Монгол Улсын иргэдийг хилс хэргүүдээр эрүүдэн шүүж, амь нас, эрүүл мэнд, нэр төрийг нь хохироосон гэмт үйлдлүүддээ Монгол Улсын гурван шатны шүүхээс хоригдох ял эдэлж байсан ялтан Б.Хурц гэгчийг Тайвань улсад төлөөлөгчийн газарт томилогдох талаар яригдаж байна.
Олон улсад болон Монгол улсад удаа дараалан Монгол улсын иргэдийн хүний эрхийг ноцтой зөрчдөг, эрүүдэн шүүх гэмт хэргийн ялтан Б.Хурц нь хувийн өс хонзонд хэлмэгдсэн олон иргэдийн гомдол одоо тасраагүй байхад Монгол улсыг төлөөлөх дипломат албанд томилох тохироо хийгдэж байгаа нь Ц.Элбэгдоржийн “хонгил” Монголын төрийн томилгоог хянасаар байгааг харуулж байна. Өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулга Өмнөд Солонгост суух Элчин сайдаар Б.Хурцыг томилсон боловч Солонгосын тал удаа дараалан хүний эрхийг зөрчин, эрүүдэн шүүсэн гэмт хэрэгтнийг хүлээж авахаас татгалзаж байсан түүхтэй.
Гэтэл Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хүний эрхийг эрхэмлэн хамгаалдаг Тайвань улсад Эрүүдэн шүүгч Батын Хурцыг томилох гэж байгаагийн цаад учир юу вэ?
https://www.nytimes.com/2010/11/06/world/asia/06mongolia.html
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ээ бурхаан.
Үнэн бол засаг бутраа итгэлтгүй болжээ
Элбэгдорж хамаагүй. одоо хэн төр барьж байгаа билээ. өөрсдийн буруугаа өөр хүн рүү бүү чих.