УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өгөв.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл:
-Ардчилсан намын бүлэг нь дөрвөн асуудалд төвлөрч ажиллахаар боллоо. Тухайлбал, эдийн засгийн эрх чөлөө чухал асуудал болоод байна. Эдийн засгийн эрх чөлөө хумигдаж, төрийн өмчийн орон зай асар их тэлж, тасралтгүй нэмэгдэж байна. Төр болон төрийн өмчит компани, нэмэх нь төрөөс тусгай зөвшөөрөл авдаг бизнес эдийн засгийн 90 хувьд хүрсэн, үлдсэн 10 хувь дээр нь 200 мянган ААН ажилладаг нөхцөл байдал нүүрлэчихээд байна. Ийм учраас иргэний бизнесийн эрх чөлөө гэдэг ойлголт дээр илүү төвлөрч бодлогын баримт бичиг дээр ажиллана.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
-1992 оны Үндсэн хуулийн гол үзэл санаа эрх мэдлийн хуваарилалт байсан.
УИХ төрийн эрх барих дээд байгууллага бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг дангаар хэрэгжүүлнэ. Улсын гадаад дотоод бүхий л асуудлаар шийдвэр гаргах эрх мэдэл хадгалагдаж байгаа. УИХ бол Үндсэн хуулийн байгууллаараа гол шийдвэр гаргах ноён нуруу болох ёстой. Харамсалтай нь, өнгөрсөн жилүүдэд харагдахгүй боловч хэлбэрийн том ухралт хийсэн. Парламентын чуулган буюу УИХ- ын хойморт гүйцэтгэх засаглалын тэргүүн нь гараад суучихдаг. УИХ-ын чуулганы үеэр Ерөнхий сайдаас асуулт асуухад хуралдаан даргалагчаасаа асуулт асууж байгаа юм шиг дүр төрх харагддаг. УИХ-ынхаа толгой дээр нь Ерөнхий сайд гарч суудаг нэг ч парламент дэлхийд алга.
Ардчилсан намын бүлэг гурван хуулийн өөрчлөлт хийж, өргөн барихаар болсноо мэдэгдлээ. Үүний хоёр нь Ерөнхий сайдын талаарх заалт байна. Тодруулбал,
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Өөрөө ер нь юу хийсэн юм бэ?!Цэцэрхэж ярихаас цаашгүй юм чаддаг юм бол уран хоргүй гээд байгаа нөхөдөө,ураны гэрээг цуцлачихаач,тэгвэл таныг ард түмний өмнө өргөсөн тангарагаа биелүүлэ бгааг чинь мэдрэе????!!!!!
Мөн тэр уран хоргүй гээд бгаа нөхдүүдэд хуулийн хариуцлага тооцчих??