СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2025-04-14

Насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн этгээдийг эх оронд авчирчээ

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 хоногийн өмнө

Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг эх оронд авчирч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. 

Тодруулбал, Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан “Н”-г Бүгд Найрамдах Аргентин Улсаас Монгол Улсад шилжүүлэн авчрах тусгай ажиллагааг Эрүүгийн цагдаагийн албаны болон Интерполын Үндэсний төв товчооны алба хаагчид гүйцэтгэж, Монгол Улсад авчирч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын Интерполын Үндэсний төв товчооноос Аргентин Улсын Интерполын Үндэсний төв товчоотой хамтран хэрэгжүүлсэн тусгай ажиллагааны дүнд байршлыг нь илрүүлж, баривчлуулжээ.

Харин Монгол Улсад албадан авчрах ажиллагааг Цагдаагийн Ерөнхий Газрын Интерполын Үндэсний төв товчоо, Эрүүгийн цагдаагийн алба, Улсын Ерөнхий Прокурорын Газар, Хууль Зүй Дотоод Хэргийн Яам, Гадаад Харилцааны Яам, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Аргентин, Турк, Хятад Улсын Интерполтой хамтран зохион байгуулсан байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

пп
1 хоногийн өмнө
116.206.83.106

Сайханбилэг гэх этгээдийг хэзээ авч ирэх вэ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.