Ням гарагийн орой үзэгчдэд хүрдэг "Ододтой бүжиглэе" шоуны оролцогч, дуучин Б.Баярцэцэг бэртлийн улмаас шоугаа орхиж буйгаа өөрийн сошиал хуудаст бичжээ.
Тэрбээр "Сайхан амарч байна уу? Би жаахан таагүй мэдээтэй.
Бүжгийн бэлтгэл дээрээ бэртэл авсан. Рентген оношлогоогоор баруун талын 10-р хавирга арын бүслүүр дээрээ хөндлөн хугаралттай гарчээ. Нэлээн хурц өвдөлттэй, мөн нэг сар хөдөлгөөн хориглох эмчийн заалттай болохоор шоугаа ингээд өндөрлөхөөс аргаггүйд хүрлээ. Миний хувьд хамгийн их хүсэн хүлээж байсан шоу, бас хамгийн гоё бүжгүүд маань үлдсэн байсныг хэлэх үү үнэхээр харамсалтай байна. Бараг хоёр сарын турш “Ори студио” доо гайхамшигтай хамт олон, найз нөхдийн хүрээлэлд амттай хоол, тав тухтай өрөө, найрсаг харилцаа, хүндлэл дунд амьдарсан шүү.
Би МонголHD телевизийн хамт олондоо, эрхэм үзэгчид, мөн Ори бид хоёрт итгэж, дэмжиж байсан олон олон хүмүүстээ халуун талархал илэрхийлье.
Бүх оролцогч одууддаа тэдний хамтрагч бүжигчиддээ амжилт хүсье. Хайртай шүү та нартаа
Үргэлж урам зориг өгч, намайг хурцалж, бүжиг болгон дээр шинэ мэдрэмж өгч байсан эрхэм хамтрагч “Ори”доо баярлалаа. Чи минь спорт бүжгийн хамгийн тод од нь байгаарай. Одоо хурдан эдгээд “Ододтой бүжиглэе” шоунаасаа авсан бүх сайхан мэдрэмж, дурсамжаа шингээсэн уран бүтээл хийе гэж бодоод л байж байна" гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.