Нийслэлийн хэмжээнд энэ долоо хоногт нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замд саад учруулж зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэх ажлыг эрчимжүүлсэн.
Энэ хүрээнд Энхтайваны өргөн чөлөө дагуух ТҮЦ-үүдийг нүүлгээд байна. Тэгвэл ирэх даваа гарагт ТҮЦ эрхлэгчид Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлах аж. ТҮЦ-ээр амь зуугчдын холбооны эх сурвалжийн мэдээлснээр тэд нийслэлийн удирдлагаас гаднын франчайз дэлгүүрийн эрх өгөхийг шаардаж байгаа юм байна. Дээрх шаардлагыг хүлээн авахаас татгалзвал өлсгөлөнгөө тэмцлийн хурц хэлбэрт шилжүүлэх ажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Тэр нь ямар уяиртай дэлгүүр вэ? Боломжтой бол өгчихөд гэмгүй тэхдээ тэр нь биёлэх боломж нь юу л бол доо....
Ядаж доторх барааны мөнгийг нь өгөөд буулгавал наад хүмүүс нь ингэж их бухимдахгүй бсан биз
Одоо цаг нь болсоон. Хэдий болтол ТҮЦ-ний үетэйгээ амьдрахав дээ. Өөр юм хий. Аливаа зүйл үргэлж хөгжиж лэвшиж байх ёстой. 90 оны үед бол энэ байхаас өөр аргагүй байсан. Ооо хоол хүнс бүгд элбэг хангалуун байна. Бат-Үүл хотын дарга болоод ТҮЦ-ийг алга болгож эхлэхэд ашгүй дээ гэж бодсон. Ганц сарын дараа арай боломвсронгуй хийцтэй ТҮЦ ахиад л аграад ирсэн. Тэр үед л энийг устгачих ёстой байсан юм.
Одоо болиочээ улсын нийслэлийг амбараар дүүргэх явган хүний зам таглах ямар хэрэгтэй юм бэ зах худалдааны төвүүдэд лангуу түрээслээд ажиллаач 1990 он биш шүү дээ бид ч гэсэн цэвэрхэн цэлгэр гудамжаар алхамаар байна зөндөө ажлын байр байна ажил хийгээч
Гадны франчайзыг өгөх өгөхгүйг төр мэддэг болоо юу?