УИХ-ын гишүүн Э.Болормааг гадаадын хөрөнгө оруулалттай компаниас сонгуулийн хандив авсан хэмээн буруутгаж, нэр бүхий иргэд Үндэсний аудитын газарт хандаж байв. Тэгвэл хуульч, өмгөөлөгч Б.Мэргэн нь Э.Болормааг хууль зөрчиж гишүүн болсон учраас түүнийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, үнэмлэх гардуулж, нийтэд зарлан, УИХ, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн тогтоолынхоо Э.Болормаад холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх ёстой хэмээн үзэж, Сонгуулийн ерөнхий хороонд хандсан байна.
Хуульч, өмгөөлөгч Б.Мэргэн:
-Төрийн албанд яагаад гадаад улсын иргэнийг ажиллуулдаггүй вэ? Хамгийн энгийн тайлбараар бол Монголын биш гадны бодлогын төлөө ажилладаг гар хөл болчих магадлалтай, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд харш гэж үзэж байгаа хэрэг.
Тэгвэл яагаад Сонгуулийн тухай хуулиар нэр дэвшигч гадаадын байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авахыг хориглодог вэ? Ялгаагүй л төрийн гадаад, дотоод бодлогыг тодорхойлж байгаа парламентад ил байдал нь монгол хүн ч, илрэх санаа нь гадаад улсын эрх ашгийг төлөөлдөг гишүүнтэй болохоос сэргийлж байгаа явдал.
Э.Болормаа нь Сонгуулийн хуулийг зөрчиж гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авсан ч буцаан шилжүүлээгүй нь нийтэд ил байгаа тайлангаас тодорхой болсон. Тайлангаа хийлгүүлсэн хувийн аудитын компани нь ч хууль зөрчсөн нь үнэн болохыг Үндэсний аудитын газарт албан бичгээр мэдэгдсэн байна лээ.
Нэр бүхий иргэдээс "Үндэсний аудитын газрын дарга нь нэр дэвшигч хууль зөрчсөн байхад эрх бүхий байгууллагад мэдэгдэлгүй өнгөрөөсөн нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу байдал үүсгэсэн байна" гэсэн үндэслэлээр гомдол гаргасныг АТГ, хууль бус хандив авч зөрчил гаргасан асуудлыг нь мөн гомдлын дагуу цагдаагийн байгууллага шалгаж байгаа мэдээлэл байна.
Миний хувьд хууль зөрчиж гишүүн болсон учраас УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, үнэмлэх гардуулж, нийтэд зарлан, УИХ, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн тогтоолынхоо Э.Болормаад холбогдох хэсгийг хүчингүй болгож, Үндсэн хуульд заасан эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалж, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах төрийн үүргээ биелүүлээчээ гэж Сонгуулийн ерөнхий хороонд хандсан. Хариугаа хүлээнэ дээ гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Зөв зөв Монголын хуульч өмгөөлөгчид шулуун шударга зөв нэгдэн тэмцвэл хуулийн хэрэгжилт зөв болохсон.Иргэдийг бодвол хууль хаана зөрчигдөөд буйг харах нүд хандлага гярхай байдал өөр юмдаа
Хандив нэрээр нууцаар авлига авдаг болсон бна л да хүмүүс гадарлаж л бга ИХ аас түтгэзүүлж шалгуул
Ганцхан БОЛОРМАА биш MCS гэсэн ганцхан компаниас их хэмжээгээр хандив нэрээр мөнгө авч тэр компаний эрх ашгийн төлөө зүтгэж байгаа маш олон гишүүд, ЗГ т хамтарч байгаа нам байна. Тийм учраас төрийн эрхийг нэг олигархи хууль бусаар мөнгөөр худалдаж авсан учир УИХ ыг тарааж сонгуулийн тогтолцоог өөрчилөх хэрэгтэй.
Сонгуулийн ЕХ төрийн байгууллага, ИХ-ын гишүүн болж байгаа хүмүүс хандив ч бай биш ч бай хувийнхаа мөнгөөр сурталчилгаа хийж, сонгогчдод тарааж санал авсан хүнийг СЕХ-оор дамжуулан Монгол улсын төр албан ёсоор худалдагдаж байгааг, уих-ын гишүүний суудлыг хувь хүн худалдаж авч байгааг албан ёсоор хүлээн зөвшөөрч байна гэсэн үг дээ!!!!
Сайн байцгаана уу олон түмэндээ Намайг Мара гэдэг, би Монгол хүн. Би Энэтхэгт нэг бөөрөө зарж, баяжсан түүхээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би нэг удаа Прадханы зарыг онлайнаар олж харах хүртлээ санхүүгийн хувьд хэцүү байсан. Би тэдэнтэй цахим шуудангаар нь холбогдож, бөөрний донор болсон. Би тэдний эмнэлэгт нэг бөөрөө мөнгөө өгөөд өгчихсөн, хандив өгсөн ч эрүүл саруул байгаа. Би бөөрөнд зориулж 780 мянган ам.долларын цалин авч, тэр мөнгөөр өөрийн гэсэн компанитай болсон. Одоо би Мод баян, аз жаргалтай амьдарч байна. Хэрэв та санхүүгийн бэрхшээлтэй тулгараад байгаа эсвэл чинээлэг болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдохыг зөвлөж байна.
Эргүүлэн татах нь зөв шүү
Аль ч намын бай 30 сая төгрөг өөс дээш хандив авсан гишүүд хууль зөрчөөгүй юу тэр бүү хэл хүн нам 1 тэр бум 46 сая төг авсан Энэ бас л хууль зөрчөөгүй хэрэг үү Нэг толгойтой олон компани аас