СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2025-04-11

Өмнөговь аймагт хоолны хордлогын улмаас 150 гаруй хүн эмнэлэгт хэвтэж байна

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 долоо хоногийн өмнө

Өмнөговь аймгийн Цогтцэций сумд байрлах уурхайд бүртгэгдсэн хоолны хордлогын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. 

Тодруулбал, Цогтцэций суманд байрладаг хоол хүнсний хангамж үйлчилгээ авдаг дөрвөн компанийн ажилчдын дунд хоолны хордлогын шинж тэмдэг энэ сарын 9-нд илэрчээ. Одоогоор хоолны хордлогын 197 тохиолдол бүртгэгдсэнээс 150 гаруй хүн эмнэлэгт, 44 хүн гэрээр эмчлүүлж байна. Гол төлөв 20-48 насныхан бөгөөд гүйлгэх, халуурах, гэдэс базлах, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрч байгаа аж. ХӨСҮТ-өөс зургаан хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн баг халдварын голомтод эрсдэлийн үнэлгээ хийх, шалтгаан нөхцөлийг тодруулж байгаа юм байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.