"Тавантолгой төмөр зам ХХК муурын хоол, муурын цээживч, чипс, шартуулдаггүй гэх ундаа худалдан авсан санхүүгийн баримт байгаа. Үүнээс ч илүү олон асуудал гарна" гэж Тавантолгой төмөр зам ХХК-ийн хяналтын менежер Э.Тамир хэлж байна.
УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж:
-Дэлхий нийтэд төмөр зам хамгийн хямд өртөгтэй. Миний найз Э.Тамир Тавантолгой төмөр замд хяналтын менежерээр томилогдсон. Ингээд энэ талаарх мэдээллийг хүргэж байна. Яагаад ТӨХК-иуд дээр хяналтын менежер хэрэгтэй вэ гэдгийг одоо тайлбарлая.
Тавантолгойгоос Ганцмод хүртэл 18 ам.доллароор зөөвөрлөж байна. Харин авто замаар 15 ам.доллароор тээвэрлэж байна. Бид яах гэж 5 их наяд төгрөгөөр яах гэж төмөр зам барьсан юм бэ. Тавантолгой төмөр замд 1000 хүн ажиллаж байна. Төрийн өмчийн компанийг ашигтай ажиллуулъя гэж байгаа хүн тэнд огт алга. Харин улс төрчийн захиалгатай нөхөд л байна. 400-500 хүн нь сонгуульд ажиллаж байсан байгаа юм. Тэр 1000 хүн 4-5 сая төгрөг, захирал нь 19 сая төгрөгийн цалин аваад сууж байна.
Нүүрсээ хямд тээвэрлэх нь бидний гол зорилго гэтэл үнэ нь ийм байна. 14км газарт нүүрс тээвэрлэхэд 1 сая төгрөгөөр тээвэрлэлт хийж байна. Замд нь хулгайлдаг нөхөр дүүрэн байна. Бид 1072 хувьцаанаас 94 биш сая төгрөг авах боломжтой байсан. Тавантолгой төмөр замаа Монголын төмөр замтай нийлүүлж байгаа юм билээ. Ингэхдээ 600 хүнээ чөлөөлж байгаа.
Тавантолгой төмөр зам ХХК-ийн хяналтын менежер Э.Тамир:
-2024 оны арваннэгдүгээр сард Засгийн газрын хуралдаанаар хяналтын менежер бий болгоно гэдэг шийдвэр гарсан.
Тухайн үед улс төрчид хяналтын менежер бий болж байна гэж нэг ч үг дуугааргүй. Харин хяналтын менежерүүд төрийн өмчит компаниуд дээр очоод асуудлуудыг нь дэлгээд эхлэхээр эрх ашиг нь хөндөгдөөд орон тоо бөглөж байна гэх мэдээлэл гаргаж эхэлсэн. Та бүхэн сая харсан маш олон ажлын байр хүмүүсийг ажиллуулж байж нэг л хүний асуудлыг ярьж байна. Олон ажил үүрэг давхардуулсан гэх зэрэг маш олон асуудал байна. Миний бие Тавантолгой төмөр замд нэгдүгээр сард томилогдсон. Надад материал өгөхгүй байсан. Иймд олон төрлийн шалгалтыг оруулж байна.
Ганц жишээ хэлэхэд муурын хоол, муурын цээживч, чипс, шартуулдаггүй гэх ундаа худалдан авсан санхүүгийн баримт байгаа. Үүнээс ч илүү олон асуудал гарна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Захирал нь муур тэжээдэг байхгүй юу кк
Тамир бол аль ч шатанд ажиллаж чадах хүн
Аягүй бол гондоом авсан баримт гарна даа түүнийгээ ДОК - урчилан сэргийлэх хөтөлбөрт зориулласан гэх биздээ