СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-04-11

“…Төгрөг нуурыг 100 хувь өгье, Ухаахудагийг ч 100 хувь өгчих”

Нийтэлсэн
4 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 хоногийн өмнө

Үндэсний баялгийн сан хоосон байх уу, хоолтой болох уу гэдэг эгзэгтэй үе дээрээ байна. Энэ сангийн “үндсэн меню” нь стратегийн ордууд байхаар хуульчилсан.

“…Стратегийн орд бол энэ” гэдгийг тодорхойлсон УИХ-ын тогтоол хоёр хавсралттай. Нэг дэх хавсралтаар 15 ордыг шууд нэрлээд тогтоочихсон. Сүүлд, 2015 онд Гацууртын ордыг нэмсэн. Тэгээд 16 болж байгаа юм. Хоёр дахь нь 39 ордыг “…Нөөц” хэмээн зарласан. Өөрөөр хэлбэл, цаг тухайд нь УИХ-аар оруулж эхний 15 шиг статустай болгохоор шийдсэн байдаг. 

УИХ-аас Үндсэн хуульд 2019 онд өөрчлөлт хийж, 2024 онд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталсан. Хамтарсан Засгийн газар түүнийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Ингээд Үндэсний баялгийн сангаа санхүүжүүлэх гэтэл стратегийн ордуудын дийлэнхийг нь салгаж аваад арилжээ. 

УИХ-ын тогтоолын нэг дэх хавсралтын 16 ордоос дөнгөж долоо нь төрийн мэдэлд хагас дутуу байна. Нөгөө ес нь хувь хүмүүст очжээ. Одоо яриад байгаа Ухаахудаг бол төрд байгаа гэх долоогийн нэг Тавантолгойн ордын нэгээхэн хэсэг юм. Тэгсэн атлаа .

Зэрэгцээд Төгрөг нуурын ордын асуудал гарч ирэв. Энэ орд нь стратегийн ордуудыг тогтоосон УИХ-ын 2007 оны тогтоолын хоёр дахь хавсралтад бичсэн 39 ордын нэг юм. Төгрөг нуурын ордын танилцуулгыг харахад яахын аргагүй стратегийн орд байх шалтгаан нь энгийн хүн ч ойлгохоор юм байна лээ. Нөөц арвин, Улаанбаатарт ойрхон, нүүрсний чанарын судалгаагаар бараг л “утаагүй түлш” аж. Гэвч тус ордыг гадагш нь худалдчихсан “сураг” байна. Төгрөг нуурын ордыг ийш тийш болгосон асуудалтай Төрийн тэргүүн асан Х.Баттулга холбогдсон. Түүнтэй энэ сэдвээр “барилдах” учраагаар ЗГХЭГ-ын дарга Г.Учрал тодорсон. Н.Учрал түүнийг “…Төгрөг нуурын ордыг учрыг ол” гэж шахаад байгаа юм. 

Харин Х.Баттулга 2-3 хоногийн өмнө хэвлэлээр “…Би сая орон нутгаар явахдаа Үндэсний баялгийн санд стратегийн ордуудыг өгье гэж ярьж явсан. Энэ дотор Төгрөг нуурын орд ч бий. Ухаахудаг ч бий. Үүнийгээ өгөөд Үндэсний баялгийн сангаа арвижуулъя гэж байгаа юм. Ингээд яваад ирсэн чинь Н.Учрал “…Төгрөг нуураа өг” гэх юм. .

Харин Ухаахудагийнхан Үндэсний баялгийн санд өгнө, өгөхгүй гэж ямар нэг зүйл хэлээгүй л байна. .

Б.Гарьд

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 11. БААСАН ГАРАГ. № 67 (7564)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (6)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 хоногийн өмнө
116.206.83.106

Энэ бузарууд хүн сүгнүүд хойч үедээ юм үлдээхгүй нээ. Та нарыг бурхан шийтгэнэ. Та нар бол баялаг бүтээгч нар биш.

Эрлэнээ
4 хоногийн өмнө
116.206.83.106

Хуульд юу гэж заасан түүгээрээ л шийдэх хэрэгтэй Миний чиний гэж маргах шаардлагагүй

Ц.Оюун
4 хоногийн өмнө
116.206.83.106

БАТТУЛАГ ЕРӨНХЙЛӨГЧ БАЙСАН ХООСОН ГАВЛЫН ЯС МОНГОЛЧУУДЫГ ТЭР ТУСМАА ЗАЛУУСЫГ БАСАЖ ХӨГШИДЫГ ҮЛ ТООЖ МОНГОЛП БИ Л БАЙГАА ГЭЖ ЯВДАГ. БОСОО.ЖЕНКО 2 БОЛ ЗАСГИЙН ГАЗАРЫН ГАРГАСАН САНАЛ АЖИЛЫГ УИХ ДЭЭР ЯРИЛЦАЖ ЭХЭЛМЭГЦ Л ЭЭЛЖЭЭР ХӨДӨӨ ЯВЖ МАЛЧДЫН ТОЛГОЙД БИ ХИЙЖ БН ГЭСЭН ҮНЭМШИЛ СУУЛГАЖ ТӨРИЙГ ЮУ Ч ХИЙХГҮЙ БН ГЭЖ ОЙЛГУУЛДАГ МАШ МУУ ХҮМҮҮС.

Хэмээ
4 хоногийн өмнө
116.206.83.106

Үнэн чанартаа ТӨГРӨГ-ийн ордыг стратегийн орд гэж батлаагүй!!!!!!! Харин ийм байх боломжтой л гэж баталсан байна. Энэ орд "хүрэн нүүрс"-ний орд. Өөрөөр хэлбэл калорилаг чанар маш сул, түлж шатаахад тийм ч тохиромжтой биш, харин химийн үйлдвэрийн чухал түүхий эд болдог түүхий эд шдэ!!!!!!!! Юун шахмал түлш!!!!! Бид чинь сайн чанарын коксжих нүүрсийг угаагаад "шахмал түлш" хийх гээд чадахгүй хордоод байгаа биз дээ!!!!!!! Өнөөдрийн байдлаар хаана, ямар аймаг, сум, хэн гээч нь хаанахын хүрэн нүүрсийг шатаагаад дулаан хангамжаа шийдчихээд байна вэ?????? УЧИР+АЛ АА!!!!!!!! Нөөцийн хувьд л стратегийн орд болохоос биш өнөөдөр хүрэн нүүрс ашиглаад төсөвт оруулсан "мөнгө" гэж сонсоогүй л байна. Харин хэн нэгэн компани хүрэн нүүрс ашиглаад, бизнес хийгээд, улсад татвар гэж тушаасан 1 сая төгрөг байвал нэртэй, устайгаа, гавъяатайгаа бичихээрээ.

Даш
4 хоногийн өмнө
116.206.83.106

Энэ улс төрчид бие биенийхээ барьцаанд орсон тул хэрэг илэрдэггүй бүгд хулгайчууд шүү

Зочин
3 хоногийн өмнө
116.206.83.106

Ухаахудаг бол хаана нэр нь тодордог Сү Батболдын эзэмшилийнх шүү дээ. Ягаад тэр хүний нэр ус гарахгүй бн вэ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.