СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-04-10

🔴LIVE: Ц.Даваасүрэн: Рио Тинтогийн Зэсийн группийн захирал Б.Болд зургаан улстөрчид их хэмжээний мөнгө шилжүүлсэн

Нийтэлсэн
4 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
4 хоногийн өмнө

"Рио Тинтогийн Зэсийн группийн захирал Б.Болд зургаан улстөрчид их хэмжээний мөнгө шилжүүлсэн байна. Дубайн гэрээтэй холбоотой авлигын мөнгө байж болзошгүй" гэж УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн хэлэв. 

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн:

-Рио Тинтогийн зэсийн захирал Б.Болд гэдэг хүний данснаас Монголын зургаан төрийн өндөр албан хаагчдад мөнгө шилжүүлсэн байдаг. Төрийн нууцтай холбоотой мэдээлэл учраас нэрсийг нь хэлэх боломжгүй байна. Тэдгээр хүмүүс одоо УИХ-ын гишүүн биш. Энэ бол Дубайн гэрээтэй холбоотой асуудал. Эдгээр улс төрчдөд авлига өгсөн гэдгийг нотолж чадвал хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх боломжтой юм. Хоёрдугаарт, “Онтри гоулд”-ын ашиглалтын хоёр лиценз байна. Энэ чинь өөр хүний талбай. Тэнд хамгийн их алт байгаа. Тийм учраас энэ гэрээг өөрчлөх ёстой.

С.Баяр, Б.Цэцэг гэдэг хоёр хүн намайг бяслагийн үйлдвэр бариулах гэж байна гэж гүтгэсэн. Тэгээд би нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандсан. Гэтэл тэр хоёр хүн шүүх хуралд ирдэггүй. С.Баяр нь "Нүдний хагалгаанд орсон. Юм харах боломжгүй" гээд шүүх дээр очихгүй байна. Б.Цэцэг нь оршин суух хаяг нь тодорхойгүй гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Оюунаа.
4 хоногийн өмнө
116.206.83.106

Наад 6 г чинь барьж авч шийтгэтэл нь, тэгээд гэрээг өөрчилтөл нь ярьж, явж үзээрэй дээ гишүүн минь. Тийм биш бол яриад л,эхлээд л орхичихоод байх шиг...Та ямар үед гарч ирээд, ямар үед чимээгүй байгаад байна вэ?

Ган
4 хоногийн өмнө
116.206.83.106

10%-н Даваасүрэн одоо яагаад энэ асуудлыг ярьж байгаа юм мэдэж байсан юм бол эртхэн хэлж ярьж Шинэ дээр нь хуулийн байгууллагад хандаж тавихгүй яасан юм

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.