"УИХ-ын гишүүд Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг долоох шахам үг хэлж байгаад дургүй хүрч байна" гэж УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хэлж байна.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:
-Б.Жаргалсайхан прокурор 2019 оны намар сонгогдсон. Тэрээр эрүүл мэндийн шалтгаанаар Герман улсад эмчлүүлж байсан. Ингээд түүний ажлыг орлогч С.Алиманцэцэг хийж байсан. Ингээд нэг том сүлжээ байгуулагдсан. Тэр сүлжээнд Нийслэлийн ерөнхий прокурор Ш.Нямдорж, С.Мөнхгэрэл, н.Пүрэвдагва, Б.Баасанцогт, А.Гансүх нар багтаж байсан. Гэхдээ энэ сүлжээг Б.Жаргалсайхан нураасан. Иймд түүнийг дэмждэг.
Хэдийгээр миний бүрэн эрхийг хасахаар оруулж ирж байсан ч УИХ-ын гишүүн учраас хувь хүн гэдэг байдлаар хандаж болохгүй. Хууль хүний царай хардаггүй тогтолцоог бий болгоосой гэж хүсэж гар барьсан. Миний хувьд прокурорын мөрдөнг эргэн сэргээсэй гэж хүсэж байна. Түүнчлэн өмгөөлөгч, улсын яллагч энэ тэнцүү байдлаар шүүх хуралдаанд оролцдог байгаасай гэж хүсэж байна.
УИХ-ын гишүүд бараг л "Ах аа, намайг бодоорой" гэж байна. Өөрсдийгөө ч онигоонд оруулж, нэр дэвшигчээ ч эвгүй байдалд оруулж байна. Ер нь цаашдаа улсын ерөнхий прокурорыг нээлттэй, сонголттой оруулж ирдэг байх ёстой гэж үзэж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.