СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-04-09

🔴Ерөнхий прокурорт нэр дэвшигч Б.Жаргалсайханыг Төрийн ордонд хамгаалалтад авав

Нийтэлсэн
5 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
5 хоногийн өмнө

УИХ-ын Төрийн хамгаалалтын алба Улсын ерөнхий прокурорын албан тушаалд нэр дэвшигч Б.Жаргалсайханыг хамгаалалтад авчээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг улираан томилох асуудлыг УИХ-д оруулж ирсэн билээ. УИХ дахь МАН болон АН-ын бүлэг энэ асуудлыг хэлэлцэн дэмжээд байна.

Ерөнхий прокурор намын бүлгүүдэд орж мэдээлэл өгсөн юм. Түүний дараа Тодруулбал, Сүхбаатар танхимын баруун жигүүрийг хоёр талаас нь хааж, Улсын ерөнхий прокурорын албан тушаалд нэр дэвшигч Б.Жаргалсайханыг хамгаалалтад авсан юм. Энэ нь хэвлэлийнхэн түүнээс ярилцлага авахыг хориглосон үйлдэл бололтой.

Энэ талаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатараас тодруулахад "Ерөнхий прокурорыг хамгаалалтад авах субъект биш" гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
5 хоногийн өмнө
116.206.83.106

Солиочээ.

Зочин
5 хоногийн өмнө
116.206.83.106

Унхиагүй хүн их л доожоо муутай нөхөр Хүк н суга юм байлгүй дэ буухаар нь хамгаалах юм байгаа биз дэ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.