СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-04-09

🔴 Н.Учрал: Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлаар Виржинийн арал, Хонконг, Сингапуртай хамтран ажиллана

Нийтэлсэн
6 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
6 хоногийн өмнө

“Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолын хавсралтад заасан Төв аймгийн Баян суманд байршилтай Төгрөг нуур нүүрсний ордтой холбоотой асуудлыг Засгийн газрын хуралдаанд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцуулжээ. Хуралдаанаар, 

-Төгрөг нуур нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Төгрөг нуурын энержи” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох

-Шаардлагатай тохиолдолд санхүү, эдийн засгийн шинжилгээний зөвлөх үйлчилгээ авахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учралд,

-Тус асуудлаар мэдээлэл солилцох, эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх чиглэлээр Британийн Виржинийн арлууд болон Кайманы арлууд, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг Захиргааны Онцгой Бүс Хонконг, Бүгд Найрамдах Сингапур Улс зэрэг улсын хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллах арга хэмжээ авахыг Хууль зүй, дотоодын хэргийн сайд О.Алтангэрэлд,

-“Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” УИХ-ын тогтоолд заасан ашигт малтмалын ордуудыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах эсэх асуудлыг судалж, холбогдох шийдвэрийн төслийг яаралтай боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваанд тус тус даалгажээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зочин
5 хоногийн өмнө
116.206.83.106

БҮГДЭРЭЭ ШУДРАГА ЮМ ЯРИАД БИЕ БИЕНИЙХЭЭ ЛУЙВРЫГ ИЛЧЛЭЭД БАЙГАА БОЛОВЧ БҮГД ДЭЛХИЙН БАЯЧУУДЫН АМЬДРАЛААР АМЬДРААД НӨГӨӨ ХӨӨРХИЙ АРД ТҮМЭНД ТЭДНИЙ ХООРОНДЫН ТЭМЦЭЛ МОНГОЛЫН БАЯЛАГ,ЭРХ МЭДЛИЙН ТӨЛӨӨ БУЛААЦАЛДААН ЯМАР Ч ХҮРТЭЭЛ АЛГА.

зочин
5 хоногийн өмнө
116.206.83.106

БҮГДЭРЭЭ ШУДРАГА ЮМ ЯРИАД БИЕ БИЕНИЙХЭЭ ЛУЙВРЫГ ИЛЧЛЭЭД БАЙГАА БОЛОВЧ БҮГД ДЭЛХИЙН БАЯЧУУДЫН АМЬДРАЛААР АМЬДРААД НӨГӨӨ ХӨӨРХИЙ АРД ТҮМЭНД ТЭДНИЙ ХООРОНДЫН ТЭМЦЭЛ МОНГОЛЫН БАЯЛАГ,ЭРХ МЭДЛИЙН ТӨЛӨӨ БУЛААЦАЛДААН ЯМАР Ч ХҮРТЭЭЛ АЛГА.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.