СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-04-09

🔴 О.Амгаланбаатар: Ерөнхий прокурор ямар нэгэн хэл аманд оролгүй ажилласан тул улираан томилохыг дэмжиж байна

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 долоо хоногийн өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг улираан томилох асуудлын намын бүлгүүдэд танилцуулсан билээ. Уг асуудлаар зарим гишүүдийн байр суурийг тодруулж байна.

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар:

-Миний хувьд энэ хүнийг улираан томилохыг дэмжиж байна.

Өнгөрсөн 30 жилийн түүхийг харвал улсын Ерөнхий прокурор хүн ийм тийм хэрэг дарлаа гэх мэтээр маш олон мэдээлэл гарч байсан. Гэтэл .

Манай улсад гарсан олон хэргүүдийг шийдэхгүй байна гэх хэл ам бий. Хэрэг бүр явж явж шүүх дээр шийдэгддэг. Шүүх таслан сэргийлэх арга хэмжээ авдаг. Шүүх прокурор хоёрын эрх мэдлийн асуудлыг ялгаж ойлгох хэрэгтэй. Хэргүүд шүүх дээр очоод замхраад байгаа болохоос прокурорын байгууллага хангалттай сайн ажиллаж байгаа гэж би ойлгодог. 

Манай Говь-Алтай аймагт шүүх, прокурор хоёр нэг байранд байдаг. Ашиг сонирхлын зөрчил үүсэх учраас салгаж байрлуулах ёстой гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.