Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/-ийг хуралдуулахаар болжээ.
Хэлэлцэх асуудлын тухайд, Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханы бүрэн эрхийн хугацаа дуусаж, шинээр томилох асуудлыг энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэнэ. Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг улираан томилох асуудлыг Ерөнхийлөгчийн зүгээс санал болгож буй бөгөөд энэ асуудлын хүрээнд ҮАБЗ-ийг хуралдуулж буй бололтой. Мөн ҮАБЗ-ийн хурлаар Стратегийн ордын асуудлыг хэлэлцэж магадгүй байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.