Монголын эмэгтэйчүүдийн холбооны захиалгаар "Пагмадулам" уран сайханы киног бүтээхдээ шинэ цагийн монголын утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийг архичин мэтээр харуулсанд олон нийт дургүйцлээ илэрхийлсээр байгаа. Энэ талаар Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Балжирын Догмид байр сууриа илэрхийлжээ.
Ардын уран зохиолч Балжирын Догмид:
-Саяхан дэлгэцэнд гарсан “Пагмадулам” гэдэг уран сайхны кинонд их зохиолч Дашдоржийн Нацагдоржийг нохойд амаа долоолгох нь холгүй хотын гудамжинд шавар шавхайтай хутгалдан хэвтэж байдаг архичны дүрээр доромжлон үзүүлсэн нь олон түмний дургүйцлийг хөдөлгөв.
Хорвоод гучин нэгхэн наслахдаа ухамсарт амьдралынхаа арав гаруйхан жилд хэдэн зуун шүлэг дуулал, өгүүллэг, тууж, эсээ, дуурь, таталбар, зураглал бичиж туурвисан хүнийг архинд толгойгоо мэдүүлсэн арчаагүй архичин байсан гэж үзүүлэх санаа яаж толгойд нь багтав аа.
Эмэгтэйчүүдийн Холбооны дарга Б.Оюунгэрэл хэмээх тэр хүүхэнд боловсрол, ухаан нь байдаггүй юм аа гэхэд эмэгтэй хүний хувьд ядаж сэтгэл гэж нэг юм баймаар сан...
Тэр кинонцорыг нь малгайнаасаа дор толгойтой ямар амьтан найруулсан юм бол доо гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Үзье гэж бодож байснаа сэтгэл эмзэглээд үзэхээ больсоон.Насаараа их зохиолчоо магтан дуулсан хэл уран зохиолын багш нарын итгэл үнэмшилрүү нулимж чадах сэтгэлтэй сэтэртэн байдаг л юм байна
өлөн цагаан янхан бдг оюунгэрэл гэж
Монголын сор болсон алдарт их зохиолчийг арай ч дээ
Тэр хүүхэн ёстой хоосон толгой 00 ногоон байсан байхаа ямарч хүн их зохиолчоо тэгж тийм муухайгаар ядахдаа тэр дарга хүүхэн "Миний нутаг" Хэнз хурга" гээд багадаа цээжилж байгаагүй хаагуур явдаг хужаа вэ яаж дарга болсон байх вэ.хэн ийм тэнэгийг сонгож их Удвал.Мөнхөө г м мундагуудын суудалд суулгасан байнаа.Их харамсалтай
Захиалагчийг зүхээд яах вэ,тэр кинонцрын зохиолч гэж ямар усан толгойтой лүд бнаа, бас найруулагч нь лав шизотой байж таарнаа !
Баатар нэртэй нөхөр Монголын түүхийг бас гуйвуулж бузарлаж байна даа.
Энэ кино г ямар хүн бичиж ямар хүн найруулав Ном уншдаггүй Түүхээ мэддэггүй хоосон хонгионууд ДНацагдорж бол монголын сод хүү Бүхэл бүтэн 1920 -1990 он хүртэлх үеийг сурган хүмүүжүүлсэн хүн шүү Бид хэнз хурга Миний нутаг Хавар шүлгийг цээжилж өссөн Насанд хүрлээ ч мартдаггүй юм Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болшгүы соёл Үхтэл орших Төрөлх нутаг салж болшгүй орон гэж энэ тэнэг зохиолч лав цээжлээгүй хүн байгаа Бид энэ 4 мөртөөр Хүмүүжиж эх оронч хүмүүс болсон юм