СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-04-07

Б.Пүрэвдорж: Төрийн бүх түвшинд МАН 50 хувь, АН 40 хувь, ХҮН нам 10 хувийг бүрдүүлэх ёстой

Нийтэлсэн
3 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
3 цагийн өмнө

Ардчилсан намын 35 жилийн ойд зориулсан тус намын их хурал Соёлын төв өргөөнд болж байна. УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж намын их хурлын гишүүддээ хандаж үг хэллээ.

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж:

-Ардчилсан нам 2024 оны УИХ-ын сонгуульд мөрийн хөтөлбөр, бодлогоо танилцуулж, орсон. Бид ялагдсан. Гэвч хамтарсан Засгийн газарт орох шийдвэр гаргасан. Тэр үед би эсэргүүцэж, хэвлэлийн хурал хүртэл хийж байсан. АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүдийн олонх, Улс төрийн зөвлөл Засгийн газарт орж ажиллах шийдвэр гаргасан учраас би намын шийдвэрийг дагасан. Гэвч өнөөдөр Засгийн газарт шүүмжлэлтэй хандахаас өөр аргагүй байдалд орж байна.

Өнгөрсөн хугацаанд намаас томилогдсон найман сайд 23 бүтээмжийн менежер томилсон байна. Хамтарсан Засгийн газарт АН наймхан сайд сонгосон юм шиг болж байна. УИХ-ын 13 агентлаг байдаг. Тэнд АН-ын нэг ч томилгоо явахгүй байгаа. Засгийн газрын түвшинд цөөхөн хэдэн бүтээмжийн менежер томилогдсон. Төрийн өмчит компаниудад 360 мянган хүн ажиллаж байгаа. Гэтэл тэнд 30 гаруйхан хүн томилоход МАН хатавчинд байгаа юм шиг дээрэлхэж байна. Тиймээс Засгийн газарт байгаа нөхдүүдэд УИХ-аас байнга шаардлага тавьж ажиллана. Төрийн бүх түвшинд МАН 50 хувь, АН 40 хувь, ХҮН нам 10 хувийг бүрдүүлэх ёстой гэсэн байр суурьтай байна. Үүний төлөө АН-ын бүлэг ажиллана гэдгээ илэрхийлье.

ШИНЭ намын тухайд, МАН болон манай намаас гарсан нөхдүүдэд би хатуу ханддаг. Гэхдээ АН эв нэгдэлтэй байх ёстой гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.