СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2025-04-07

“Монгол гэр бүл” гэрэл зургийн уралдааны шилдэг бүтээлүүд тодорлоо

Нийтэлсэн
7 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
7 цагийн өмнө

Монгол гэр бүлийг дэмжих, уламжлал өв соёлыг сурталчлах, гэр бүл дотор өрнөдөг агшин, үйл явдлыг гэрэл зурагт мөнхлөх зорилготой “Монгол гэр бүл” гэрэл зургийн уралдааны дүн гарч өнөөдөр /2025.04.07/ шилдэг бүтээлийн эздээ тодрууллаа.

Уралдааны сонирхогчийн төрөлд:

1-р байр - Ц.Батбаяр "Зочилсон нь"


2-р байр - Ж.Найрамдалмаа "Аав ээжийн 9 эрдэнэ"


3-р байр - Б.Будхүү “Хилчний гэргий”

Мэргэжлийн төрөлд:

1-р байр - П.Баттулга “Амин үр”


2-р байр - Э.Мөнхчулуун “Хөдөлмөрийн үр шим”


3-р байр - Д.Занданбат “Цэцэрлэг тарлаа”


Тусгай байр: Б.Бямба-Очир “Аавын ялалт” зургууд тус тус шалгарлаа.

Гэр бүлийн халуун дулаан харилцаа, өнөөгийн байдал, хүмүүсийн амьдрал, хувь заяа, аз жаргал, баяр гуниг, аж байдал зэрэг амьдралын хором бүрийг бүх өнцгөөр харуулсан “Монгол гэр бүл” гэрэл зургийн уралдаанд Улаанбаатар, Дархан-Уул, Ховд, Говь-Алтай, Дорнод, Хөвсгөл, Дорноговь зэрэг аймгийн нийт 50 гаруй гэрэл зурагчдын 200 гаруй бүтээл иржээ.

Нийгмийн хамгааллын бодлогын төв нь гэр бүл. Манай улс анх удаа гэр бүлийн яамтай болсон бөгөөд Засгийн газраас гэр бүлд суурилсан цогц бодлого явуулахаар төлөвлөж байна.

Энэхүү уралдааныг Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, эмэгтэй гэрэл зурагчдын “Бүсгүй мэлмий” клубтэй хамтран “Монгол гэр бүл” гэрэл зургийн уралдааныг мэргэжлийн гэрэл зурагчид болон гэрэл зураг сонирхогчдын дунд зохион байгуулсан юм.

”Монгол гэр бүл” зургийн уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс шилдэг 30 бүтээлийг шалгаруулж Монголын Театрын музейд үзэсгэлэн гарган, 7 хоногийн хугацаанд нийтийн хүртээл болгоно. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.