“Ice top” хамтлагийн ахлагч Eyescool буюу Б.Оргил-Эрдэнийн мансууруулах бодис хэрэглэж буй бичлэг өчигдөр олон нийтийн сүлжээнд цацагдаж олны дургүйцлийг төрүүлээд буй.
Гэмт хэрэг үйлдэх арга, хэрэгслийг сурталчлахыг хуулиар хориглодог. Тиймээс цагдаагийн байгууллагаас Б.Оргил-Эрдэнийн хийсэн бичлэгийг хууль хяналтын байгууллагынхан устгуулах арга хэмжээ авч холбогдох гадаад, дотоодын байгууллагад хандаад буй аж.
Уг бичлэгийг Б.Оргил-Эрдэнэ Монголоос биш, гадаад орноос хийсэн нь тодорхой болсон гэнэ. Эх сурвалжуудын мэдээлснээр тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард хилээр гарч, Зүүн өмнөд Азийн Тайланд, Макао, Вьетнам зэрэг оронд амьдарч байгаа юм байна.
Уг бичлэгийг Тайландаас хийсэн гэдгийг хууль хяналтын байгууллагынхан тогтоосон аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.