Улсын драмын эрдмийн театрын захирлаар Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар ажиллаад хоёр оны нүүр үзэж байгаа билээ. "Тус театр унтаа байдалд орсон" гэж нэг хэсэг нь зэмлэж байхад, нөгөө хэсэг нь "Шинэ багт хугацаа хэрэгтэй" хэмээн үзэж байна.
Уншигч та бүхэнд тус теарт юу болж байгаа төсөөллийг өгөхийн тулд "Орфей" театрын найруулагч Мягмарнарангийн Батболд болон УГЗ найруулагч Ч.Найдандорж нарын байр суурийг хүргэе...
ublife.mn сайт, сэтгүүлч Б.Энхцэцэг... 2025 оны гуравдугаар сарын 26.
-Драмын эрдмийн театрт ажиллахаар таны эрх чөлөө, тэсрэлт, таны үзэгчид байхгүй болох гээд байжээ дээ?
Найруулагч М.Батболд:
-Шулуухан хэлье, тийм. УДЭТ-ын удирдлагаас хоёр, гурван жилийн өмнө надад санал тавьж би ч дуртай зөвшөөрч байлаа. “Орфей” театраа байгуулчихсан, жигүүрээ дэлгэчихсэн, өөрийн гэсэн цөмийг асаачихсан явж байж л давхар ажиллах гэж үзсэн. Яагаад гэвэл, аавын минь 50 жил ажилласан, мэдээ ороод л миний олж харсан, үнэрлэсэн олон сайхны доторх хамгийн сайхан газар УДЭТ учраас шүү дээ. Эндэхийн жижүүртээ, үе үеийн жүжигчдэдээ хайртайдаа өөрийн эрхгүй татагдаж орсон. Тэнд хаягтай болсон мөртлөө хувийнхаа театрт 2-3 жүжиг хийлээ. УДЭТ-т жүжиг хийж амжаагүй гарсан. “Орфей”-н инерц тэсрэлтээс тэсрэлтэд хүч аван урагшилж байгаа энэ үед УДЭТ-таа миний цаг ирэхэд эргэн очъё гэж шийдээд гарсан.
-УДЭТ-т Таны цаг ирээгүй юм байна гэдгийг Та яаж мэдсэн юм?
-УДЭТ нэг хүний театр болон хувирч байна. Тэнд тогтож ажиллавал хийх зүйл их бий. Нэгмөсөн хоёргүй сэтгэлээр 100 хувь хандаж байж асар их зүйлийг өөрчлөх хэрэгтэй юм билээ. Мэргэжлийн бус хандлага бүхий удирдлагатай газарт өөрчлөлт хийх нь асар хүндрэлтэй. Тиймээс цаг нь ирээгүй гэж хэлж байгаа юм.
-Н.Наранбаатар найруулагч театрт шинээр ирсэн Батболд, Ёндоншарав нараас академик тайзанд тохирох жүжиг хүлээсэн. Тэгтэл ерөөсөө болохгүй байж, түүнийхээр. Таны УДЭТ-аас гарсан шалтгаан нь Н.Наранбаатар найруулагч та хоёрын мэргэжлийн театрын талаарх зөрүүтэй байр суурь гэж ойлгосон?
-Манай улсын бүх салбарт аймшигтай бурангуй хандлага байдаг нь гар хугаравч бугуй дотроо, олгой хагаравч тогоон дотроо гэдэг ойлголт гүн бат суурьшсан явдал. Идээ бээрэндээ баригдаж ялзрах шалтгаан ердөө энэ. Ялангуяа нийгмийн соён гэгээрлийн салбар байнгын цэвэр агаар орж, судалгаа шинжилгээ, шүүмжийн эрүүл цэвэр урсгалд цэвэршиж хөгжиж байх ёстой. Гэтэл одоо нэг хүн явцуу эрх ашигтаа бүгдийг чиглүүлээд эхлэхээр юу болж хувирах вэ?
-Та бас УДЭТ-ын хэдэн үед гэрэлтэж чадсан од аавыгаа театрын удирдлагын өмнө өөрөөс тань болж бүлтгэнээд байхааргүй нөхцөл байдлыг бодсон байх л даа.
-Тэгж бодлоо гээд ч ... эвлэрч, дуугүй өнгөрч болохгүй л дээ. Хулчгар амьтан болж хувирахыг өөртөө зөвшөөрөхгүй. Би сайн дүү, сайн найз, сайн харилцаагаа золиосолж хэлж байгаагаа ойлгож байна. Өөрчлөгдөх ёстой гэдэг итгэл үнэмшилд найдаж л хэллээ.
-Би Таныг бусадтай муудалцуулах гэж энэ бүхнийг асуугаагүйгээ эртнээс хэлэх ёстой байх?
-Зүгээр ээ, би ойлгож байна. Наранбаатар найруулагч ч бас ойлгох байх. Түүнд ч бас урлаг гэдэг эрх ашиг байсаар л байгаа гэж найддаг л юм...
"Өдрийн сонин", сэтгүүлч Ө.Анхзаяа, 2025 оны дөрөвдүгээр сарын 7.
УГЗ, найруулагч Ч.Найдандорж:
-Би М.Батболдын ярилцлагыг уншсан. Хэрээс хэтэрсэн юм ярьсан байна лээ. Залуу учраас тэгсэн үү, эсвэл янз бүрийн хүмүүсийн хатгалгад орсон юм уу бүү мэд. Би тэр хүүхдийг муу хэлмээргүй байна. Тэр алдаатай, оноотой хүүхэд. Гэхдээ хүн хоол олж идэхдээ эхийнхээ мөөмийг сийчиж болохгүй. Тэгвэл цус л уухаас, сүү уухгүй. Би тэгж бодсон.
М.Батболд өөрөө тэгж яриад, сэтгүүлч нь зөв бичсэн байгаа даа бурхан минь гэж итгэж ядсан. Энэ театрын нэр нүүрийг, энэ театрт ажиллаж байгаа хамт олныг дэвсэлж нэр алдарт хүрнэ гэвэл голионы баас...
Ярилцлагадаа "Миний цаг ирэхээр..." гэж ярьсан байна лээ. Тэрийг үзэхэд миний нас хүрэхгүй. Би баттай хэлье...
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Юу нь болохгүй юм ярьсан юм. Ужиг удаан нэг хэвэнд цутгасан нэг хүний гарт орсон бол хэлэх л хэрэгтэй ш тээ. Зөв л юм ярьж
Зөвийг хэлжээ. Нэг хүний хязгааргүй засаглал тогтоход Дарангуйлал болдог. Дээр байгаа хүн өөрийгөө хаан гэж ойлговол доор байгаа хүмүүс түүнд бүгд л боол мэт харагддаг. Өөрөөсөө өөрийг хүлээн зөвшөөрнө гэдэг уужуу ухаалаг хүний шинж дээ. Залуус нь дээд үеээ хүндэлж, үлгэрлэж, ахмад үе нь хэрэв үнэхээр авъяастай бол залуу үеийг дэмжиж хүлээн зөвшөөрч байж урлаг урагшлана. Залуу найруулагч буруу зүйлийг яриагүй л байна.
Урлаг цэвэр байх ёстой гэдэг байхаа. Хамт олон дотор цэвэр!агаар байж тэр байгууллага хөгжин дээшилдэг зарим нэг удирдлага уран бүтээлчид
Наранбаатар угаасаа Би гэсэн үзлээр өөрийгөө түгчиж орхисон Хоцрогдсон сэтгэхүйтэй нэг юмаа хэдэн өөр хувилбарт оруулж өөрчилөөд Би,,,Найруулсан гээд л нээх гоё юм яриад л зогсож байдаг шд,,,,,,жилийн жилд, өмнөөс нь Ичих гэж,