Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан болон орон сууцжуулалтын үндэсний хорооны гишүүд Дэлхийн банкны санхүүгийн ахлах мэргэжилтэн Бенжамин Тиласони Мусукитай орон сууцны урт хугацааны санхүүжилтийн бодлогын талаар хэлэлцжээ.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан "Манай улсын орон сууцны бодлого нь системийн уялдаа холбоо муу, худалдан авах чадварт нийцэхгүй, орон сууцны үнэ өндөр байгаа" гэдгийг онцлов.
Анх удаа орон сууц авч буй залуу гэр бүл, олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй, нийслэлээс орон нутаг руу шилжиж байгаа зорилтот бүлгийн иргэдээ орлогод нийцсэн орон сууцаар хангах нь Монгол Улсын Засгийн газар, Орон сууцжуулалтын үндэсний хорооны нэн тэргүүний зорилт юм. Зорилтот бүлгээ зөв тодорхойлж, ипотекийн зээлийн эх үүсвэр, хүртээмжийг нэмэгдүүлэх, урт хугацаанд хэрэгжүүлэх санхүүжилтийн загварыг хэлэлцжээ.
Цаашид Бүсчилсэн хөгжлийн бодлоготойгоо уялдуулж, ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогын зураглалыг томоор нь гаргах, урт хугацаанд, үр дүнтэй хэрэгжих, зөв бодлогоо тодорхойлох юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.