"Алтайн хүдэр" ХХК-ийн захирал Р.Базар тэргүүтэн танил, найз нөхдийнхөө нэр дээр “Кредит” банканд гадаад орноор дамжуулан угаасан мөнгөө хөрөнгө оруулсан мэтээр шилжүүлж хувьцааг нь худалдан аваад эцэст нь үйл ажиллагааг нь зогсоож, Тээвэр хөгжлийн банктай нэгтгэх хүсэлт Монголбанканд хүргүүлсэн аж. “Алтайн хүдэр” ХХК-иас улбаатай 17.3 сая ам.долларыг евро болгон хувиргаж ийнхүү “Кредит” рүү оруулсан гэх. Эл үйлдэлд нь Р.Базар, В.Бат-Эрдэнэ нарт Эрүүгийн хуулийн 18.13-1 дэх хэсгийн “Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг хууль бусаар бүрдүүлсэн”, 18.6-1-ийн мөнгө угаасан гэх заалтыг үндэслэн яллагдагчаар татсан аж.
Түүнчлэн Тээвэр хөгжлийн банканд ч эх сурвалж нь тодорхойгүй 30-аад сая ам.долларын хөрөнгө оруулалтыг Р.Базар хийж, хувьцааг нь 2018 онд худалдан авсан. М.Тэмүүжин хэмээн бизнесийн хамтрагч нь тус банкны хувьцаагаа бэлэглэлийн гэрээгээр Р.Базарын хамаарал бүхий хүнд шилжүүлсэн гэх мэдээлэл бий. Эдгээрийг хууль сахиулах байгууллагад нарийвчлан шалгаж Монголбанкны шинжээчдээр дүгнэлт гаргуулахаар болоод буй гэнэ. Тэгвэл энэ хооронд яллагдагчаар татагдсан Р.Базар, В.Бат-Эрдэнэ нар таслан сэргийлэх арга хэмжээгээ өөрчлүүлэх хүсэлт шүүхэд хүргүүлсэн байна. Улмаар Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх өнгөрсөн хоёрдугаар сард Р.Базарын хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөхгүй байх шийдвэр гаргажээ. Өөрөөр хэлбэл, хилээр гарах эрхийг нь хязгаарласан шүүгчийн захирамжийг хэвээр нь үлдээсэн аж. Гэвч Р.Базар болон түүний өмгөөлөгч нар тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиунд хандан гомдол гаргаснаар хүсэлтээ шийдвэрлүүлж чадсан байна. Тус шүүхийн эх сурвалжуудын мэдээлснээр Р.Базараас нэг тэрбум төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авч, хилээр гарах эрхийг нь сэргээсэн шийдвэр Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиун гаргаснаар уг мөнгийг шүүгчийн захирамжид дурдсан дансанд Р.Базар тушаасан гэнэ. В.Бат-Эрдэнэ нь ч ялгаагүй эрүүл мэндийн шалтгаанаар хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээгээ өөрчлүүлэх хүсэлт шүүхэд хүргүүлж, 100 сая төгрөгийн барьцааг тодорхой дансанд тушаасан аж. Ингэснээр дээрх хоёр яллагдагч хилийн чанадыг зорьсон нь тодорхой болов.
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ЭНДЭЭС УНШИНА УУ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Haliun burtzaij dee haliuniig shalga
Халиуныг хорьж шалга шоронд шаа яадаг муу шуналтай хүүр вэ
Хилээр гарах эрхийг нь сэргээсэн Халиун гэгч шүүгчийг шалгах шаардлагатай. Эсвэл шүүгч өөрөө зардлаа гаргаад хилээр гарсан хүмүүсийг олж ирэх хэрэгтэй