Арваас доошгүй жил малчнаар ажилласан хүний нэг хүүхдийг есдүгээр сарын 1-нээс эхлэн их, дээд сургуульд үнэгүй сургана.
Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр "Малчны тухай хуулийн 4.2.5. малчнаар арваас доошгүй жил тасралтгүй ажилласан малчны нэг хүүхдийг мал аж ахуй, тэжээл, бэлчээр судлалын чиглэлийн мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй суралцуулах гэсэн заалт бий.
Бид хуулийг хэрэгжүүлэх ёстой учраас Боловсролын зээлийн сангийн журамд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа. Ингэснээр 2025 оны есдүгээр 1-нээс эхэлж, хуульд заасны дагуу үнэ төлбөргүй сургах болно. Тиймээс бид бэлтгэл ажил хангаж байна" гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.