СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-03-29

Алслагдсан бүсийн иргэд нэг хувийн татвар төлдөг болох хуулийн төсөл өргөн барина

Нийтэлсэн
2 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 хоногийн өмнө

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт тэргүүтэй гишүүд алслагдсан бүсийн иргэд ХХОАТ-т 10 хувь биш 1 хувийн татвар төлөх хуулийн төсөл өргөн барина.

Энэ талаараа УИХ-ын гишүүн Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Өнөөдөр баруун бүс л гэхэд сарын дундаж цалингийн хэмжээгээр хамгийн бага буюу улсын дунджаас 22.8 хувиар бага байна. Гэтэл улсын дунджаас бага цалинтай хэрнээ шатахуун, өргөн хэрэглээний зарим бараа бүтээгдэхүүний үнэ хэтэрхий өндөр байж ирсэн.

Үүнийг өөрчлөхийн тулд ХХОАТ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өнгөрсөн онд санаачилсан боловч шинэ парламент үйл ажиллагаагаа явуулж эхэлсэнтэй холбоотойгоор алслагдсан бүсийн гишүүдийнхээ хамтаар дахин өргөн барихаар боллоо. Хуулийн төсөл батлагдвал. Мөн хууль батлагдсанаар Улаанбаатарын төвлөрлийг сааруулж, хот хөдөөгийн ялгааг арилгана" гэжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 хоногийн өмнө
116.206.83.106

Үүнд ингэж ялгах хэрэг байна уу? Улаанбаатараас бусад газарт амьдарч хөдөлмөрлөж байгаа гэж оруулбал илүү ач холбогдолтой.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.