"Б.Найдалаа гишүүн П.Наранбаяр сайдыг цохисон юм байна. Энэ бол байж болохгүй зүйл" гэж УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны гишүүн А.Ариунзаяа хэлж байна.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:
-УИХ-ын тухай хуулийн 44-р зүйл заалтад УИХ-ын гишүүдийн хориглосон үйл ажиллагаа гэдэг дээр байнгын, дэд, хянан шалгах түр хорооны нэгдсэн хуралдаан болон хуралдаанаас гадуур бусдыг гүтгэж, доромжлох нь хориотой гэсэн байгаа. Бусдыг доромжлоод байгаа хүн нь хууль зөрчиж байна гэсэн үг. Ёс зүй, дэгийн байнгын хороо иргэдээс ирсэн өргөдөл гомдлыг шийдвэрлэх боломжтой. Сануулах, уучлалт гуйлгах, зургаа хүртэлх сарын цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулдаг. Б.Найдалаа гишүүн П.Наранбаяр сайдыг цохисон юм байна. Энэ бол байж болохгүй зүйл. П.Наранбаяр сайд болон Б.Найдлаа гишүүнтэй холбоотой ямар нэг асуудал, гомдол манай байнгын хороонд орж ирээгүй байна.
УИХ-ын гишүүн ямар нэг шалтгаангүйгээр чуулганы хуралдааныг таваас дээш удаа тасалсан тохиолдолд Ёс зүй дэгийн байнгын хороогоор оруулна. Ингээд сануулж, уучлалт гуйлгаж, цалин хасна. Өнгөрсөн чуулганы ирцийн асуудлыг удахгүй танилцуулна. Тухайн гишүүний гурван сарын цалинг 20 хувь бууруулах санал оруулна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.