Энержи Ресурс ХК-ийн Ухаа худгийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох асуудал дээр УИХ-ын гишүүн Д.Ганбатаас байр суурийг нь сонслоо.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Эрдэнэс Тавантолгойтой харьцуулахад 96 хувийг нь төр олборлоод борлуулаад байна. Хулгай гарсаар л байна. Хэд хэдэн хүн шоронд орсон. Яг сайн үр ашгийг нь хүртэж чадахгүй л байна. Хувийн хэвшил олон мянган хүнийг ажлын байраар хангаад, гадаад хөрөнгө оруулалт татаад, татвараа төлөөд л хуулийн хүрээнд ажиллаж байгаа сайн талууд байна. Харьцуулаад харахаар ингэж харагддаг.
Надад маш олон компани, иргэд хандив өгдөг. Ганц хоёр компанийг нь ялгаж аваад зарлаад байх юм. Миний хувьд Монгол Улсын иргэн, аж ахуй нэгжийн төлөө явдаг болохоор дэмжээд хандив өгдөг байх. Тэр хэрээр би сонгогддог байх.
Ухаа худагтай холбоотой асуудал УИХ-аар орж ирэхэд өөрийн итгэл үнэмшлээр ард түмэнд ашигтай байдлаар шийднэ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.