Уран бол радиоактив буюу цацраг идэвхт металл бөгөөд цөмийн эрчим хүч гаргахад ашигладаг. Цөмийн эрчим хүч бол өнөөдөр таныг биднийг, таны бидний үр хүүхдийг утаагүй цэвэр орчинд амьдруулах, хөгжлийн суурь болох эрчим хүчний хүчирхэг эх үүсвэр гэдгийг дэлхийн өндөр хөгжилтэй орнууд хүлээн зөвшөөрсөн билээ.
Уран нь олборлолтын хувьд цацраг идэвхт тул зөв технологиор аюулгүйн дүрмийг ягштал мөрдөн олборлох шаардлагатай. Энэхүү байгалийн бүтээл нь тодорхой орд хэлбэрээр хуримтлагдсан байдаг аж.
Монгол Улс ураны багагүй нөөцтэй. Одоогоор Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар аймгуудад ураны чамгүй нөөц илрээд буй.
Харин газрын ховор элемент нь өндөр технологийн бүтээгдэхүүн, тодруулбал энэ нийтлэлийг уншиж буй таны гар утас, компьютер, цаашлаад өдөр тутамдаа хэрэглэж буй бүх цахилгаан хэрэгслүүдийн үйлдвэрлэлд ордог. Газрын ховор элементийг олборлоход нарийн төвөгтэй ч хэрэглээ нь маш өргөн хүрээтэй. Дэлхий даяар өргөн тархсан байдаг ч ихэнх нь бага агууламжтай байдаг.
Монгол Улсад газрын ховор элементүүдийн нөөц нь Дорнод, Хэнтий, Баян-Өлгий Ховд зэрэг аймгуудад илэрсэн байна.
Харин одоогоор Ховд аймгийн Мянгад суманд хэрэгжиж буй газрын ховор элементийн Халзан бүрэгтэй төсөл нь Монголд хэрэгжиж буй цор ганц анхдагч төсөл юм. Энэ төслийн ирээдүйн олборлолт экспорт нь Монголдэдийн засгийн хөгжлөөс гадна гадаад бодлогод чухал нөлөө үзүүлэхүйц ач холбогдолтой юм.
Дэлхийн хүчирхэг гүрнүүдийн сонирхлыг татаж буй газрын ховор элемент болоод ирээдүйн Монголын эдийн засгийн хүчирхэг байдлын баталгаа болж буй ашигт малтмалуудыг ашиглуулахгүй, олборлуулахгүй, хөгжүүлэхгүй байх бодлогыг гадаадын улс орнууд, тэр дундаа газрын ховор элемэнтээр манай гол өрсөлдөгч хоёр хөрш улс явуулдаг нь тодорхой болсон зүйл. Хамгийн гол нь тэдний үгэнд шууд итгэдэг нийгмийн гэнэн масс олонхи болсон нь Монголын хөгжилд хамгийн их тушаа болж байна.
Монголчууд түмэн жил байгалийн нөөцийнхөө хишгийг хүртэж, үр өгөөжийг нь ирээдүй хойчдоо өвлүүлэх, хүчирхэг амьдрах эрхтэй. Үүний тулд уул уурхай ашигт малтмалын салбарыг хөгжлүүлж, зөв олборлож, ашиглах ёстой билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.