СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

"Эрдэмтранс"-ын Я.Эрдэнэбилэгийн оруулж ирсэн автобуснуудын мэдээлэл “Хьюндай”-гийн сангаас гарч ирсэнгүй

Нийтэлсэн
19 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
19 цагийн өмнө

Нийслэлийн нийтийн тээврийн шинэчлэлийг зоосны нүхээр харж, хуучин автобуснууд оруулж ирсэн нэг хэргийг өнөөдөр шүүх 18 дахь өдрөө хэлэлцэж байна. Тодруулбал, “Ногоон автобус”-ны хэргийг өнгөрсөн хоёрдугаар сарын 24-нөөс хойш Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч нар ажлын өдрүүдэд хэлэлцэж буй билээ.

УИХ-ын гишүүн, “түгжрэл”-ийн сайд асан Ж.Сүхбаатар, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан Ж.Сандагсүрэн, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуяг тэргүүтэй 24 хүн холбогдсон хэргийн шүүх хурлыг анх нийслэлийн “Улаанбаатар” театрын үзвэрийн танхимд явуулж байгаад төлөвлөгөөт үзвэрийн арга хэмжээнүүдтэй холбоотойгоор шүүхийнхээ байранд үргэлжлүүлж буй юм.

Нийслэлийн Засаг даргын 2022 оны арванхоёрдугаар сарын 23-ны А/1620 дугаартай “Улсын төсвийн хөрөнгөөр 2023 онд Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд 318 тэрбум төгрөгөөр нийтийн тээврийн 600 автобус худалдан авахаар шийдвэрлэсэн. Гэвч гэх эл хэрэгт Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга, УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар, нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнэ, нийслэлийн Засаг даргын орлогч асан Ж.Сандагсүрэн, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга асан Г.Энхтайван, Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар, тус газрын Зорчигч тээврийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Дөлгөөн, нийслэлийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Мишээлт, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат, БНСУ-ын иргэн Лий Жон Соб, Ким Баум зэрэг хүмүүс холбогдон гэм буруутай, эсэхээ дэнслүүлж буй. БНСУ-ын “Дэү” компаниас Вьетнамд угсарч будсан хуучин автобус оруулж ирснийг хүлээн авч, үйлчилгээнд явуулах шийдвэр гаргасан дээрх албан тушаалтнуудыг НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.1-1, 22.1-3-т заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, 17.3-2.2-ын их хэмжээний эд хөрөнгө залилсан, 22.12-1-ийн хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашигласан гэх заалтын дагуу буруутгаж байгаа билээ.

Тэгвэл “Тэнүүн-Огоо”-гоос гадна нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч “Эрдэмтранс” ХХК-ийг үүсгэн байгуулагч Я.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал Д.Хатанбаатар нарыг эрүүгийн хэрэгт холбогдуулан 2023 оны есдүгээр сараас хойш шалгаж буй. ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт тэднийг шалгаж эхлээд удаагүй байхад Тодруулбал, “Ямааранз овогтой Эрдэнэбилэгийг залилах, хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах, мөнгө угаах зэрэг хэрэгт эрэн сурвалжилж байна” гэсэн зарыг цагдаагийн байгууллагаас албан ёсоор олон нийтэд түгээсэн билээ. Түүнээс хойш Я.Эрдэнэбилэг, Д.Хатанбаатар нарт холбогдох хэрэг хэрхсэн нь тодорхойгүй өнөөг хүрэв. Тиймээс “Эрдэмтранс” ХХК-ийн үүсгэн байгуулагчид холбогдох хэрэг ямар шатанд явааг нэхэн сурвалжиллаа.

Хугацаа нь дууссан 135 автобус импортолсон нь тогтоогдсон уу

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй Нийтийн тээврийн үйлчилгээ. Ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага MNS 5012:2011 стандартын 7.4-т “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд үйлдвэрлэснээс хойш 12-оос дээш жил ашигласан тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглоно” гэж заасан байдаг. Үүний дагуу 2018 оноос эхлэн 12-оос олон жил үйлчилгээнд гарсан нийтийн тээврийн том оврын автобуснуудыг явуулахыг зогсоосныг уншигчид санаж байгаа биз ээ. Тэгвэл Өөрөөр хэлбэл, “Эрдэмтранс”-ын оруулж ирж үйлчилгээнд явуулж байсан дээрх тооны автобусыг үзэж шалган, арлын дугааруудыг нь баримтжуулж авсан гэнэ. Улмаар юм байна. Тодруулбал, арлын дугаараар нь “Хьюндай”-гийн сангаас хайхад үйлдвэрлэсэн он, марк, загвар зэрэг нь огт байгаагүй аж.

Энэ нь . Тэдгээрийгээ нийтийн тээврийн үйлчилгээнд явуулж нийслэлийн төсвөөс татаас нэрээр их хэмжээний санхүүжилт авч мөнгө угаасан байж болзошгүй үйлдэл юм.

БНСУ-аас мэдээлэл авах хүсэлт хүргүүлснээс шалтгаалан мөрдөн шалгах ажиллагаа удааширчээ

“Эрдэмтранс” ХХК-ийнхан 135 автобус хуурамч бичиг баримт ашиглан хил, гаалиар нэвтрүүлэн, үйлчилгээнд явуулж, төсвөөс буюу иргэд та, бидний татварын мөнгөнөөс татаас авч байсан үйлдлийг шалгах ажлын хүрээнд нэлээд олон гаалийн байцаагчаас тайлбар, мэдүүлэг авсан гэдгийг хэд хэдэн эх сурвалж батлав. Ингээд й. Уг хэрэгт холбогдуулж “Эрдэмтранс” ХХК-ийн удирдлагад Эрүүгийн хуулийн 23.2-ын хуурамч бичиг баримт үйлдсэн, 17.3 дугаар зүйлийн бусдын эд хөрөнгийг залилсан, 18.6-гийн мөнгө угаасан гэх заалтыг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаад байгаа юм. Өдгөө мэдээлэл нь огт гарч ирээгүй 135 автобусны тухай нотлох баримтууд ирүүлэх хүсэлт БНСУ-ын талд хүргүүлж, хариуг нь хүлээж буй аж. 

Хэрэгт холбогдон шалгуулж буйтай холбоотойгоор “Эрдэмтранс”-ыг үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Я.Эрдэнэбилэг компанийнхаа нэрийг хамаарал бүхий хүмүүс болох Я.Эрдэмбилэг, Я.Оюун нарын нэр дээр шилжүүлээд үйл ажиллагаанд нь оролцохоо больсон гэх. гэдэг.

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч хоёр аж ахуйн нэгжийн эздийн “зодоон”-оос улбаатай нэг хэргийг шүүх 18 дахь өдрөө хэлэлцэж байхад нөгөөгийнх нь сураг алдарчхаад байна.  Я.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч нь цагдаагийн хурандаа цолтой, чөлөөнд гарсан хүний нөлөө ч орсноос удааширсан гэх хардлага олны дунд байгаа нь оргүй зүйл биш бололтой.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Baatar
10 цагийн өмнө
116.206.83.106

Bugd gemgui. Bur ulsiin baatruud boloh geed bga um bn gej oilgojj bna

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.