СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Шороон шуурганы улмаас нийтийн байрны дээвэр нуржээ

Нийтэлсэн
21 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
21 цагийн өмнө

Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд өчигдөр /2025.03.24/ 16 цагийн байдлаар ширүүн шороон шуурганы улмаас нийтийн байрны дээвэр нуржээ.

Өчигдөр зарим аймгийн нутгаар байгалийн гамшигт үзэгдэл болж, хүчтэй шороон шуурга шуурсан. Үүний улмаас Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд багт байшингийн дээврийн хэсэг хүчтэй шороон шуурга шуурсны улмаас нурсан тухай дуудлагыг онцгой байдлын алба 16:23 цагт хүлээн авчээ. Тус сумын Онцгой байдлын газрын 66 дугаар ангийн алба хаагчдыг очиход 80х80 метрийн хэмжээтэй дөрвөн айлын нийтийн байрны дээврийн хэсэг хуурч унасан байсныг аюулгүй болгосон байна. 

Мөн Баянхонгор аймгийн Баянговь сумын Өргөн багт иргэн Г-ийн дөрвөн ханатай гэр нурж, хүн дарагджээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянговь сум дахь аврах бүлгийн алба хаагчид гэрт дарагдсан иргэнийг гаргаж сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн. Иргэний биеийн байдал хэвийн гэж Онцгой байдлын албанаас мэдээлэв.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.