СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ суманд 4.2 магнитудын хүчтэй газар хөдөлж, цэцэрлэгийн барилгад цууралт өгчээ

Нийтэлсэн
22 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
22 цагийн өмнө

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын төвд энэ сарын 24-ний өдрийн 12:31:31 секундэд 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс Онцгой байдлын ерөнхий газарт цахим шуудангаар ирүүлсэн байна. 

Онцгой байдлын байгууллагаас тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга,Тамгын газрын дарга нараас тодруулахад, чичирхийлэл хүчтэй мэдрэгдэж, цэцэрлэгийн хоёр давхар угсармал блокон байшингийн нэг, хоёрдугаар давхрын хана болон цонхонд цууралт өгсөн. Холбогдох байгууллагуудаас ажлын хэсэг байгуулан тус сумын төрийн өмчийн албан газруудад хяналт шалгалт хийхэд тус цэцэрлэг болон сумын Соёлын төвийн барилгын үндсэн хийц бүтцэд өөрчлөлт байхгүй, хялгасан хагарал үүссэн гэсэн дүгнэлт гарсан байна. 

Эх сурвалж: ОБЕГ

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.