СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

230 орчим боодол өвс ачсан ачааны машин бүрэн шатжээ

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 хоногийн өмнө

СХД-ийн 32-р хороо "Зам дагуу машин шатаж байна" гэсэн дуудлага өнөөдөр 14:40 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлагын дагуу СХД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход 230 орчим боодол өвс ачсан "Ниссан кондор" маркийн ачааны автомашин бүрэн шатаж байсныг унтраажээ.

Урьдчилсан байдлаар тээврийн хэрэгсэлд цахилгааны масс гарсны улмаас тээвэрлэж явсан өвс шатсан байна. Тухайн хэргийн улмаас хүн бэртэж гэмтээгүй, өөр бусад тээврийн хэрэгсэл шатаагүй байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Хорол
1 хоногийн өмнө
116.206.83.106

Гал каманд хэтэрхий удаан байна шүү машин мас гараад бүтэн шатаж дуусаж байх хугацаа урт шүү ядаж тал хагас гэхэд очсон баймаар дууссан хойно нь очсонч байж мэднэ даанч хариуцлага алга байна шүү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.