Хууль зүйн сайд О.Алтангэрэл “Ноорог” сайтын эрхийг зөрчсөн эсэх асуудлаар УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд мэдээлэл хийж байна.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
-Манай улсын хурлын гишүүд эхлээд мэдээлэл авна гэж улс төр хийдгээ боль. Албан бус уулзалт хийж өг гэдгээ болих хэрэгтэй. Шүүх эрх мэдлийн байгууллагатай албан бус уулзалт хийж болохгүй. Эрх ярьж болно. Хуулийн байгууллага ажлаа хийх ёстой. Сүүлийн үед ХЗДХ-ийн сайд Засгийн газрын бүрэн эрхэд халдсан, дураараа дүрэм журмуудыг хүчингүй болгосон. Цагдаагийн байгууллагын өмнөөс мэдээлэл хийж хэргийн материалыг задалсан гээд маш олон зүйл дээр хууль зөрчиж байна.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-О.Алтангэрэл сайд хуулийг сайн мэддэг хуульч. Албан ажлын шугамаар мэдсэн зүйлээ яагаад зарлачихсан юм бэ? Шүүхээр гэм буруутайг нь тогтоогоогүй байхад буруутгаад эхэллээ. Ийм асуудал гарсанд харамсаж байна. Хууль дээдлэх, ардчлалын зарчмаа иргэд маань мэддэг болчихсон шүү дээ. Үндсэн хуулийн зүйл заалт, хүний эрхийн байдал маань ухраад байна.
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл:
-Миний хувьд хоёр мэдээлэл өгсөн. Ингэхдээ Ноорог.mn сайтад ажиллаж байгаа залуус дунд 9.3 тэрбум төгрөгийн гүйлгээ эргэлдсэн хүн байгаа. Түүнчлэн бусдыг амиа хорлоход хүргэсэн хүн шалгагдаж байгаа гэж хэлсэн. Яг прокурорын байгууллагын зөвшөөрөлтэй мэдээлэл. Яагаад үүнийг хэлэх болсон бэ гэхээр цагдаад хүмүүс эргэлзсэн. Юун тоглоом, худлаа зохиосон гэх мэт. Цаг хугацааны эрхээр энэ нь үнэн болох нь нотлогдож байна. Хүмүүс нь эхнээсээ гарч ирж байна. Гэхдээ гэдэг зүйлс үргэлжлээд л явж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.