“Хөгжлийн банк”-ны хэрэгт холбоотойгоор УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатарыг чөлөөлөх нөхцөл бүрдээд буй. Гэвч Д.Цогтбаатартай холбоотой шүүхийн шийдвэрийг УИХ хэлэлцэх боломжгүй гэх байр суурийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос өгөөд байгаа юм.
Харин УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын хувьд “Улсын Дээд шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, Ерөнхий шүүгчид гомдол гаргасан” гэх байр суурийг илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:
-Миний дээд албан тушаалтнуудад нөхцөл байдал өөрөөр үйлчилсэн. Надад мөн өөрөөр үйлчилсэн учир би гайхаж байна. Улмаар УДШ-ээс гарсан бичгийг очиж аваад, шүүхийн шатанд гомдол гаргахаар материал бүрдүүлж, өмгөөлөгчдөө өгөх ёстой учраас шүүхийн шийдвэрийг очиж авсан. УДШ-ийн шийдвэрийг очиж авснаараа надад холбогдуулсан гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байгаа гэсэн ойлголт байхгүй. Үндсэн хууль зөрчсөн, өргөсөн тангаргаасаа няцсан хүнийг УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татахыг хуульд заасан байгаа. Би Үндсэн хууль зөрчөөгүй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.