СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

А.Баяржавхлан: Цагдаад сар бүр 75 сая төгрөг өгдөг VS ЦЕГ: Цагдаагийн ажилтнуудыг шалгаж эхэлсэн

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 хоногийн өмнө

Мөрийтэй тоглоом зохион байгуулагч А.Баяржавхлан "Манай клубын арыг даадаг кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд надаас сар бүр 75 сая төгрөг авдаг" гэж цахим хуудсаар дамжуулан хэлсэн бол ЦЕГ-аас "А.Баяржавхлангийн мэдээллийн дагуу цагдаагийн ажилтнуудыг шалгаж эхэлсэн" гэх мэдээллийг өгөв.

Мөрийтэй тоглоом зохион байгуулагч А.Баяржавхлан:

-Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулахаа 2024 оны арванхоёрдугаар сард зогсоосон.Ноорог-ийн залуусыг баривчилахаас өмнө бид үйл ажиллагаагаа хийхээ больсон. Утас, компьютер нь энд байна. Монголд байхгүй

ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа С.Тайван:

-Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулдаг Б-ийн бүлэглэл 18 хүний бүрэлдэхүүнтэй. Б-ийн төрсөн хоёр дүүг шүүгчийн захирамжаар баривчилсан. Гурван төрлийн гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. “Торгоны зам”, “Хос тамга” мөрийтэй тоглоомтой холбоотой 30 дансанд хязгаарлалт хийсэн. Цагдаагийн албанд ажиллаж байсан бас нэг иргэнийг цагдан хорьсон

Мөрийтэй тоглоом зохион байгуулагч А.Баяржавхлан:

-“Торгоны зам” клубын эзнээс нь илүү ашиг олдог нууц ноёнтон байдаг. Үүнийг нотлох бичлэг байгаа. Манай ар талыг даадаг цагдаагийн албан хаагч энэ бичлэгийг өгсөн

ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Н.Мөнхзул:

-Нэр бүхий иргэн цахим хуудсаараа дамжуулан цагдаагийн албан хаагчтай холбогдуулан ноцтой мэдээлэл хийсэн. Тус мэдээлэлтэй холбоотойгоор дотоод хяналт шалгалтыг ЦЕГ-аас хийсэн. 2024 оны хэвлэлийн хурлын үеэр ярьсан мэдээллийг өөрт нь өгсөн мэтээр тайлбарласан гэдэг нь тогтоогдсон.

Мөрийтэй тоглоом зохион байгуулагч А.Баяржавхлан

-Манай арыг даадаг сар бүр биднээс 75 сая төгрөг авдаг кибер гэмт хэргийн ажилтнуудад дансны барилтаа гаргахыг хүссэн. Харин бид юу ч хийхгүй байх нь та нарт эерэг үр дүнтэй гэж хэлсэн. Юу ч хийгээгүйнхээ төлөө надаас 75 сая төгрөг, төрөөс бас цалин авч амьдраад байна

ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Н.Мөнхзул:

-Тухайн мэдээлэлд алба хаагчийн нэрийг дурдаагүй, гэхдээ бид шалгалтын ажиллагаагаа эхлүүлсэн. Бүх төрлийн хэрэгслээр тус мэдээллээ бидэнд ирүүлэх боломжтой. Цагдаагийн байгууллага хууль бус үйлдэл хийсэн алба хаагчидтайгаа эвлэрэхгүй.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 хоногийн өмнө
116.206.83.106

Наад Тайван гэдэг цагдаа чинь дансандаа 400 сая төгрөгтэй юм бишүү. тэрнийх нь гарал үүслийг үшалгуульяаа

Gotov
1 хоногийн өмнө
116.206.83.106

Аль эрт л барилт хийгээд хаачиж болох байсныг цагдаа луйварчидтайгаа нийлээд удсан байжээ.үйлийн үр хаалга андуурахгүй ээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.