СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-03-24

🔴LIVE: О.Цогтгэрэл: АН цөөнх мөртлөө Засгийн газарт ажиллаж байгаа нь ардчилал хэврэгших гол түлхүүр болж байгааг үгүйсгэхгүй

Нийтэлсэн
4 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
4 хоногийн өмнө

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралджээ. Бүлгийн хуралдаанаар макро эдийн засгийн гадаад орчин нөхцөлийн талаар Л.Гантөмөр сайдын мэдээллийг сонссон бол О.Алтангэрэл хэвлэл мэдээллийн эрх чөлөөтэй холбогдож байгаа зарим үйл явдалтай холбоотойгоор мэдээлэл өгчээ.

Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

-Сүүлийн зургаан жилийн хугацаанд хэт тэлэлттэй төсөв баталсан. Зөвхөн уул уурхайн бараа бүтээгдэхүүний өсөлттэйгөөр ингэж өөдрөг төсөөлсөн. Эрх баригчдын олон жилийн алдаа өнөөдөр гарч ирж байна. Манай улсад дефолт болоход ойрхон байна. Ерөнхий сайд валютын нөөцийг нэмэгдүүл гэж даалгавар өгсөн байна лээ. Даалгавраар валют нэмэгдчихдэггүй. Засгийн газар 11 сард асар их нүүрсийг өндөр үнээр зарна гээд ярьж байсан бол одоо нүүрсээ хямд үнээр ч зарж чадахгүй байна. Гэтэл МАН-ын бүлэг төсөв тодотгохгүй гээд сууж байна.  Төсвийг яаралтай тодотгох шаардлагатай. Төсвөө одоо л тодотгохгүй бол худалдан авах ажиллагаа, тендертэй холбоотой олон асуудал шүүх дээр очно. 

Ч.Лодойсамбууг УИХ-ын гишүүний хувиар санал гаргасных нь төлөө эрх баригчид зохион байгуулалттайгаар хувь, хувьсгалын орон зай руу нь халдсан. Амьдардаг орон байрыг нь хүртэл яагаад мөрдөж байгаа хэрэг вэ. Энэ бол ардчиллаас ухарч буй орон гэж дүгнэхэд хүргэж буй ганцхан жишээ юм. Ардчилсан нам цөөнх мөртлөө Засгийн газарт ажиллаж байгаа нь ардчилал хэврэгших гол түлхүүр болж байгааг үгүйсгэхгүй.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан:

-Төсвийн тодотголыг яаралтай хийх ёстой. Данхар төсвөө хумих ёстой. Ардчилсан нам олон гишүүд төсвийн тодотголыг хийх ёстой гэсэн байр суурьтай байгаа гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Boldhvv B
4 хоногийн өмнө
116.206.83.106

Bvlgiin darga ta nerteigeer ni 14 mega tusluu zogcoo gej medegdel hiigeech ardchilal gej yugee yriad bainaa ungursen hugatsaand ardchilal mash ih yrisan ter setgeleesee yrij baisan yls chine bvgd tsvm tsvm hylgailaad g odoo gadaada tansag amidarch baigaa bizdee

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.