СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-03-24

🔴Б.Батцэцэг: Тусгай үүрэг гүйцэтгэгчээр томилогдох ҮАБЗ-д ажиллаж байсан хүмүүст цалин өгөхгүй

Нийтэлсэн
4 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
4 хоногийн өмнө

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:

-Тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд гэдэг нь гадаад улсад томилогддог элчин сайд биш. Ямар нэгэн тодорхой асуудлыг хариуцаж, Засгийн газар, ГХЯ-ыг төлөөлж гадны улс оронтой хэлэлцээ яриа хийнэ. Эсвэл дотооддоо гадаад харилцаатай холбоотой асуудлыг хариуцаж ажилладаг.

Төсөл хэрэгжиж дуусахад буудаг албан тушаал. Төрийн гурван өндөрлөгт ажиллаж байсан хүмүүсийг тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайдаар томилсон. Улс төрчид маань харьцангуй эрт улс төрөөс буудаг. Одоогийн төрийн гурван өндөрлөгүүд өмнөх ажиллаж байсан төрийн өндөрлөгүүдээс байнгын санал сонсдог. Тэдгээр хүмүүст амьдралын бөгөөд ажлын асар их туршлага хуримтлагдсан байдаг.

. Улсынхаа хөгжлийн төлөө Засгийн газарт нэмэр больё гэсэн сэтгэлээр ажиллаж байгаа.

Одоогийн байдлаар 12 хүнд ямар ямар төсөл хариуцуулах вэ гэдгийг Эдийн засаг, хөгжлийн яам Ерөнхий сайдтай зөвшилцөж шийднэ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Энхтуяа
4 хоногийн өмнө
116.206.83.106

Эд нар хэрэггүй шүү, эх орноо гэсэн сэтгэлтэй Монгол залуучууд байна, мэргэжлийн хүн байгаа учир томилох хэрэгтэй шдээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.