СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2025-03-24

🔴LIVE: Б.Анар: Гол нэрийн барааг импортлохгүй байхаар Евразийн худалдааны гэрээнд нэгдэхээр болсон

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 хоногийн өмнө

"Гол нэрийн барааг импортлохгүй байхаар Евразийн худалдааны гэрээнд нэгдэхээр болсон" гэж ЭЗХЯ-ны Хөрөнгө оруулалтын бодлогын газрын дарга Б.Анар хэлж байна. 

ЭЗХЯ-ны Хөрөнгө оруулалтын бодлогын газрын дарга Б.Анар:

-Евразийн хэлэлцээрийг дахин хийх чиглэл өгсөн. Үүний дагуу 23 бүтээгдэхүүнийг ХХААХҮЯ, дотоодын аж ахуй нэгжүүд тодорхойлж өгсөн. Ингээд найман бүтээгдэхүүнийг Евразийн хэлэлцээрээр манай улс руу оруулж ирэхгүй. Тодруулбал, сүү, шар сүү гэх мэт. Харин айлын талтай 11 нэр төрлийн бүтээгдэхүүн дээр буулт хийлгэсэн. Үүнд, өндөг, улаан буудай, хуурай сүү зэрэг багтаж байна.

Манай улсын өндөгний хэрэглээ 300-400 сая байдаг. Импортоор 90-120 сая ширхэг өндөг авдаг гэх тоон мэдээлэл байна. Тэгвэл 90 сая ширхэг өндөг хүлээн авна гэх квотыг тогтоож өгч байна гэсэн үг. Өндөгний экспортын татвар нь 15 байгаа бол 90 сая хүртлээ 7.5 хувь. Үүнээс дээшээ байвал ямар нэг тарифын хөнгөлөлт байхгүй юм.


Евразийн таван улсын зах зээл гэдэг нь 220 сая хүн амтай. 366 нэр төрлийн бүтээгдэхүүн дээр жилд 10 тэрбум ам.долларын зах зээл байна. 50-15 хувиар зардлыг нь бууруулж өгч байна. Бидний хүсэж байгаа уул уурхайн бус түүхий эдийн экспортыг нэмэгдүүлэх гол гарц болно гэж харж байна.

Айлын талтай хэлэлцээрээ эцсийн байдлаар айлын талтай тохиролцсон. Одоо Засгийн газарт өргөн бариад Байнгын хороотой зөвшилцөнө. Ингээд УИХ-аар соёрхон батална гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 хоногийн өмнө
116.206.83.106

Новш гэж ингэн2 чичрээд нэгдэх гээд байгаа учир юу вэ

Зочин
1 хоногийн өмнө
116.206.83.106

Энэ нөхөр оросуудаас авлига авсан нь тодорхой. АТГ шалгах хэрэгтэй.

Зочин
1 хоногийн өмнө
116.206.83.106

Болохгүй шүү!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.