"Баянгол бизнес инкубатор" төвд гарсан галын дүгнэлт, галын шалтгаан болон цаг үеийн асуудлаар үзэл бодлоо илэрхийлж иргэн С.Мишиг мэдээлэл хийв.
Иргэн С.Мишиг:
-"Баянгол бизнес инкубатор" төвд 2024 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр гал гарсан. Цахилгааны массаас болж гал гарсан гэх дүгнэлттэй. Энэ галыг би захиалгатай гал гарсан гэж үздэг. Би энэ ТББ-ын үүсгэн байгуулагч. Учир нь биднийг буулгаж нураагаад кафе барих дарамт байсан. Бид сонор сэрэмж алдсан тул галын буруутан би болж байгаа юм. Хяналтын камерын 30 хоног хадгалдаг хард диск гал гарахын өмнө ажиллахаа больсон байдаг гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.