Ноорог.мн сайтын залуусыг хуулийн байгууллага шалгаж эхэлсэнтэй холбоотойгоор нийгэмд маргаан, хэлэлцүүлэг сүүлийн өдрүүдэд өрнөж байна. Цагдаагийн байгууллага, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Ноорог.мн сайтын залуус тус тусын байр сууриа илэрхийлсэн билээ.
Ноорог.мн сайтын залуусын хэвлэн нийтлэх болон хүний эрх талаас нь зөрчиж байна гэх шүүмжлэл нийгэмд өрнөж буй. Иймд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар сүүлийн өдрүүдэд үүсээд байгаа дээрх асуудал нь хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан эсэх дээр Хууль зүй, дотоод хэргийн сайдын мэдээллийг сонсох юм байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.