"Ноорог"-ийн ажилтан А.Очбаярын ах А.Баяржавхлангийн мөрийтэй тоглоом, цагдаа нарын мэдээлэлтэй холбогдуулан НЦУГ-аас мэдээлэл хийв.
ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа С.Тайван:
-Энэ төрлийн гэмт хэрэг нь зохион байгуулалттай олон хүний оролцоотой хийгддэг. Монгол Улсын иргэд гадаад улсаас энэ төрлийн гэмт хэргийг үйлдэх болсон. Тухайлбал, Монгол Улсын иргэн Э-гийн 35 хүнтэй бүлэглэл байна. "Шувуу" ажиллагааны хүрээнд тус бүлэглэлийн хүмүүсийг албадан баривчилж авчирсан. Түүнчлэн 28 хүний бүрэлдэхүүнтэй Г-гийн бүлэглэл гэж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаад хоёр этгээдийг баривчилсан. Мөн Б-ийн бүлэглэл гэж байгаа. Өчигдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл хийсэн А.Баяржавхлан гэх хүний хамаарал бүхий 18 хүн оролцсон бүлэглэл. Гадаад улсаас энэ төрлийн гэмт хэргийг үйлддэг. Энэ төрлийн гэмт хэрэг нь маш олон иргэдийг санхүү, эдийн засгийн хувьд хохироохоос гадна амиа хорлох хэмжээнд хүртэл хүргэдгээрээ аюултай. Өчигдөр цахим орчинд мэдээлэл хийсэн иргэний төрсөн хоёр дүү О,Б нар нь шүүгчийн захирамжаар цагдан хоригдсон. Тус гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг мөрийтэй тоглоом зохион байгуулсан, гэмт бүлэг үүсгэх, мөнгө угаах зэрэгт мөрдөн шалгах үйл ажиллагааг явуулж байгаа. Гэмт бүлэглэл, мөрийтэй тоглоомын гэмт хэрэгтэн нь хууль сахиулах байгууллага руу чиглэсэн сөрөг довтолгоо хийж, хууль сахиулах байгууллагын ажилтныг татан оруулах зэрэг нийтлэг арга хэрэглэдэг.
Одоогийн байдлаар гурван иргэн цагдан хоригдсон. Нэг хүн нь 2010-2019 онд цагдаагийн байгууллагад ажиллаж байсан Б гэгч байгаа. Тус этгээд нь цагдан хоригдсон байгаа.
ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Н.Мөнхзул:
-Өнгөрсөн шөнө нэр бүхий иргэн цахим хуудсаараа дамжуулан цагдаагийн албан хаагчтай холбогдуулан ноцтой мэдээлэл хийсэн. Тус мэдээлэлтэй холбоотойгоор дотоод хяналт шалгалтыг ЦЕГ-аас хийсэн. Тухайн мэдээллүүдийг шалгаж үзсэн. Цагдаагийн албан хаагч шуурхай хуралдааны үеийн мэдээллийг өгсөн гэж ярьсан. Гэтэл 2024 оны хэвлэлийн хурлын үеэр ярьсан мэдээллийг өөрт нь өгсөн мэтээр тайлбарласан гэдэг нь тогтоогдсон. Дотоод хяналтын процесст бас хугацаа шаардагдана.
Хууль бус үйлдэл хийсэн цагдаагийн ажилтнуудыг илрүүлж, тогтооно. Харин тухайн алба хаагч буруугүй гэж тогтоогдвол эрх ашгийг нь хамгаална. Төрийн албан хаагч өөрийн албан тушаалаа урвуулан ашиглавал олон иргэнийг хохироож болох учраас хариуцлага өндөртэй байдаг. Тиймээс жил бүр АТГ-аас хөрөнгө оруулгын мэдээллийг авдаг. Цагдаагийн алба хаагчийг хууль зөрчих нөхцөл байдлаас урьдчилан сэргийлж дотооддоо хяналт шалгалт явуулдаг.
Энэ хэрэгтэй нэр нь холбогдоод байгаа хурандаа М.Болдбаатар, ахлах дэслэгч Г.Тэмүүлэн нар буруугүй гэдэг нь тогтоогдсон. Уг хоёр албан хаагчийг найман сарын турш АТГ-аас шалгаж, буруугүйг нь тогтоосон. Тиймээс алба хаагчид нэр төрөө сэргээхээр шүүхэд хандаж болно гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Пизда ингээд л энэ хэрэг замхарна цагдаагийн тэр 2 пизда буруугүй байна гэж юу байсым тэднээр ийм үйлдэл хийлгэж байгаа цагдаагийн том дарга нар байж л байгаа даа