СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-03-23

Р.Сэддорж: Монгол, Англи хоёр улсын парламентын хамтын ажиллагаа шинэ шатанд гарч байна

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
1 долоо хоногийн өмнө

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад албан ёсны айлчлал (2025.03.18-23) хийж байгаа билээ. УИХ-ын гишүүн, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддоржоос айлчлалын үр дүн, ач холбогдлыг хэрхэн дүгнэж буй талаарх байр суурийг нь сонирхлоо.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж: 

-Өнө эртний түүхтэй Британи улс  бол хаант засаглалтай орон.  Дэлхийн том гүрэнд Монгол Улсын Их Хурлын дарга өндөр, дээд хэмжээний айлчлал хийж байгаа нь туйлын, чухал  ач холбогдолтой юм. Хоёр улсын парламентын хамтын ажиллагаа шинэ шатанд гарч байна. Хоёр улсын парламентын хамтын ажиллагаагаар дамжаад манай улсын гадаад нэр хүнд өсөх өндөр ач холбогдолтой гэж үзэж байна. Энэ удаагийн айлчлалаар Монгол Улсын шинжлэх ухааны салбарт ахиц болохуйц, боловсролын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх буюу чансаагаараа дэлхийн эхний 10-т эрэмбэлэгддэг топ хоёр их сургуулиудад зочилж, орчин үеийн судалгааны төвүүд, монголч эрдэмтэдтэй уулзсан нь туйлын ач холбогдолтой.

Түүнчлэн манай улсаас судалгаа хийж байгаа цөөхөн боловч эрдэмтэд, оюутнуудтай уулзлаа. Мөн Оксфордын их сургуулийн Газар зүй, байгаль орчны сургуулиас 7 дахь удаагаа зохион байгуулж буй “Говь цөлөрхөг нутагт амьдарч буй улс орнуудын иргэдийн ахуй амьдралыг судалдаг судлаачдын олон улсын бага хурал”-д оролцсон монгол судлаачидтай уулзаж, тэдний судалгааны ажилтай танилцсан. Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланг тус улсад айлчлах үеэр энэхүү олон улсын бага хурлыг зохион байгуулсан нь онцлог байлаа. Эцэст нь хэлэхэд, айлчлалын хүрээнд Монгол Улсад инноваци, технологи нутагшуулах, цаашлаад шинжлэх ухаанаар дамжаад манай улсын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулахуйц уулзалтууд зохион байгуулсан нь ихээхэн ач холбогдолтой үйл явдал боллоо.

Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газар

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.