СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2025-03-23

Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хиймэл зүлэг хэрэглэх эсэх асуудлаар бөхчүүдтэй санал солилцохоор болжээ

Нийтэлсэн
2 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
2 хоногийн өмнө

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захиргаанаас бөхчүүд, багш дасгалжуулагч нарын төлөөлөл болон Монголын үндэсний бөхийн холбооны удирдлагуудтай энэ сарын 24-ний өдөр уулзалт хийхээр болжээ.

Энэ талаар Монголын үндэсний бөхийн холбооноос “Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулах ажлын хүрээнд Нийслэлийн зарим удирдлагууд болон Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захиргаанаас МҮБХ ба бөхчүүд, багш дасгалжуулагч нарын төлөөлөлтэй уулзалт хийхээр товложээ. Уулзалт 2025 оны гуравдугаар сарын 24-ний даваа гарагийн 11:00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Иймд бөхчүүд, багш дасгалжуулагчдыг тус уулзалтад очих саналыг хүргүүлж байна” гэв.

Их Монгол Улсын 818 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ой буюу өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны үеэр бөхчүүд хиймэл зүлэгт халтирч гэмтэж бэртсэн, өвдөг шороодсон тохиолдол цөөнгүй гарсан билээ. Үүнтэй холбоотойгоор бөхчүүдийн зүгээс хиймэл зүлгийг солих тухай асуудал хөндсөн юм.

Тухайлбал, Улсын аварга О.Хангай “Наадмын талбайн хүн гэмтээдэг, хүний хөдөлмөрийг үгүй хийдэг, наадам самардаг гоё ногоон зүлгээ эртхэн солъё! Бөхчүүд ахиад ийм зүлгэн дээр барилдмааргүй байна” хэмээн байр сууриа илэрхийлж байв.

Иймд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захиргаанаас санаачлан дээрх уулзалтыг зохион байгуулж, санал солилцох юм байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.