СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ноорог: Бидний талаар зохион байгууллалттайгаар худал мэдээлэл тараасан редакциудад хуулийн шаардлага тавина

Нийтэлсэн
2 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 хоногийн өмнө

Цагдаагийн байгууллага цахим мөрийтэй тоглоом зохион байгуулж, их хэмжээний мөнгө татвараас зайлхийлгэсэн, хүний амь нас хохирооход нөлөөлсөн байж болзошгүй зэрэг үндэслэлээр Ноорог.мн редакцийн ажилтнуудыг саатуулан шалгаж байгаа билээ.

Тэгвэл уг редакцийн зүгээс өчигдөр /2025.03.23/ орой дараах мэдэгдлийг гаргажээ. Мэдэгдэлд, 

-Юуны өмнө бидний бяцхан редакцын зүгээс Монгол улсын хэвлэлийн эрх чөлөөг уландаа гишгэсэн, цагдаагийн нийт алба хаагчдын нэр төрд сөргөөр нөлөөлөх, цаашлаад ХЗДХЯ-ны үйл ажиллагааг олон нийтэд буруугаар ойлгуулах үйл явдлууд гарч байгаад гүнээ харамсаж байгаагаа илэрхийлж байна.

“Ноорог Креатив Студио” ХХК-ийн зүгээс 2025 оны 3 сарын 17-ны өдрөөс эхлээд биднийг хууль бусаар саатуулсантай холбоотой бүх гомдол, мөрдөн шалгах ажиллагааны процесс алдагдсан, хүний эрх зөрчсөн, мөрдөн шалган ажиллагааны нууц задруулсан, санаатайгаар, зохион байгууллалттайгаар худал мэдээлэл тараасан асуудалд хуулиар олгосон боломжийнх нь хүрээнд арга хэмжээг авахаа мэдэгдэж байна.

Уржигдар орой буюу 2025 оны 3 сарын 20-ны өдөр Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг олон тооны хэвлэл мэдээллийн байгууллагаас Ноорог-ийн ЗАЛУУС, Ноорог-ийн хамт олны зүгээс цахим мөрийтэй тоглоомыг иргэдэд сурталчлан стрийм буюу видео хийж, мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог мөрийтэй тоглоомыг цахим орчинд хууль бусаар зохион байгуулсан үйлдлүүдийг илрүүлэн шалгалтын ажиллагааг явуулж байна гэсэн худал мэдээллийг тараасан.

Тус мэдээлэлд дурдсан агуулга, олон иргэний нэрийн товчлолд манай байгууллагын үйл ажиллагаа, данс хамааралгүй болохыг мэдэгдэж байна.

Мөн манай байгууллагад 2025 онд ажилд орсон нэг гишүүнд холбогдох асуудал бүрэн тодорхой болоогүй ба Ноорог-ийн бусад гишүүд, цаашлаад байгууллагын удирдлага, үйл ажиллагаанд хамааралгүй тул гэрчийн мэдүүлэг ч аваагүй болно.

Тиймээс холбогдох албан тушаалтнууд мөн зарим нэр бүхий хэвлэл мэдээллийн мэргэжлийн редакцууд илт төөрөгдүүлсэн мэдээллээ залруулж, манай байгууллагад холбогдох Togosoo TG гомдлоор шалгаж буй Эрүүгийн хуулийн 13.14 Худал мэдээлэл тараасан эсэх асуудлыг гуйвуулж, байгууллагын нэр, хамт олны дүрсийг зориуд ашиглаж байгаа үйлдлээ таслан зогсоохыг шаардаж байна.

Зарим хувь хүмүүс, зарим нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Ноорог Креатив Студио компанид ажилладаггүй, хамааралгүй хүмүүсийн нэр, дүрсийг нь ашиглаж байгууллагын ажил хэргийн нэр хүнд, бидний нэр төрд халдаж байгаа үйлдлээ яаралтай таслан зогсоохыг хүсэж байна.

Ноорог Монголын хэвлэлийн мэдээллийн салбарыг мөн хууль хүчний байгууллагуудыг сөргөөр харагдуулах санаа, зорилгогүй бөгөөд энэхүү үйл ажиллагааны ард аль аль байгууллагууд нэр төртэйгөөр гарч, хэргийн үнэн байдлыг тодруулна гэдэгт итгэлтэй байна гэжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (7)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Хар малгайт
2 хоногийн өмнө
116.206.83.106

Одоо ийм илэрхий гэмт хэрэг хийчээд хуцаад байгаа даварсан чацгануудыг бүр нам дараад эрхийг нь хасаад шийдчихэж чаддагүймуу. Гонжроод л аймхай , цагдаагийн нэр хүндийг унагаж нялцагнаад байх юм. Хөөш тэр ардчилал хөгжсөн гэдэг Америк, Европод чинь та нар шиг өөх ч биш булчирхай ч биш ажилладагүймаа. Та нар цагдаа шиг байгаа ч , хамгаалах мөрдөх хууль чинь бий шүүдээ. Нээх л хүний эрх , эрх чөлөө энэ тэр , тэр хүний эрх чөлөө чинь хууль зөрчсөн газар бол, хууль очоод л байхгүй болдийм хөөш, Саяхан Пүрэв генералын ярилцлагыг үздээ. хуулиа мөодөж хэрэглэж чадахгүй бол мөрдөс зүүгээд яанам.

Бямбаа
2 хоногийн өмнө
116.206.83.106

Үнэн зөвөөр шүүн тунгааж залуусаа цаашид шудрага ажиллах боломжийг олгох болтугай

Зочин
2 хоногийн өмнө
116.206.83.106

Удахгүй сургуулийн хүүхдүүд рүү хууль хүчнийхэн дайрч магадгүй болж.

Зочин
2 хоногийн өмнө
116.206.83.106

Өлбийсөн залилангийн нуснуудыг тараагаад хуулийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй

Зочин
2 хоногийн өмнө
116.206.83.106

Шалгуулаад үзээч юун олон юм ярьдаг харваас бүтэхгүй гарууд

Зочин
2 хоногийн өмнө
116.206.83.106

Ноорогийн хэдэн эрүүгээ унжуулсан шамбигар банди нар их том байнаа. Ард нь томчууд байгаа нь тодорхой. Наадуулдаа хариуцлага хүлээлгэж хаах хэрэгтэй

Зочин
2 хоногийн өмнө
116.206.83.106

Мундаг залуус байна Хууль шалгаад буруутай үгүйг нь нотолсон юм бишүү Хийгээгүй хэргийнхээ төлөө зоригтой хэлж байгааг мэдрэмээр юм ХҮМҮҮС ээ Нэг хүнийг нь хийсэн баримтаар нь хорьж бн

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.