Нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилго бүхий Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын VIII хуралдаан боллоо.
Хуралдаанаар өмнө хэлэлцсэн асуудлуудын үр дүн, Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлт, уг дэд төвийг түшиглэн орон сууцжуулах талаар хэлэлцлээ.
Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай мэдээлэл өгөв.
Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн ажил 68.8 хувьтай байна. Орон сууцжуулах ажлыг 4 багцад хуваан эхлүүлж байгаа бөгөөд 1,2-р багцын ажлын тендерийг зарлажээ. Ирэх 7 хоногт 3,4-р багцын тендерийг зарлахаар төлөвлөсөн байна.
Сэлбэ дэд төвийн 1,2-р багцын орон сууцжуулалтыг 2027 онд багтаан дуусгана
Газар чөлөөлөлт явагдсанаар тус бүс нутагт агаарын бохирдол 22.1 хувиар буурсан байна. Сэлбэ дэд төвд 10,068 айлын орон сууц ашиглалтад орж, сургууль цэцэрлэг эмнэлэг зэрэг иж бүрэн төлөвлөгдөж, анхны 20 минутын жишиг хот болох юм.
Нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах ажлын хүрээнд газар чөлөөлөлтийн сан байгуулахаар төлөвлөжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.