СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ШҮҮХ: П.Батчулуун эмч хууран мэхэлж хүний эд, эрхтэнийг авсан

Нийтэлсэн
4 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
4 хоногийн өмнө

Монгол Улсын хүний гавьяат эмч П.Батчулууныг хууран мэхэлж хүний эд, эрхтэнийг авсан гэх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхээс хоёр жил зургаан сарын хорих ял оноосон билээ. Шүүхий шийдвэрт мэргэжил нэгт нөхдүүд болон олон нийтийн зүгээс шүүмжлэлтэй хандаж буй юм. Иймд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс дараах мэдээлэл гаргасан байна. 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх: 

-П.Батчулуун нь “Хууран мэхэлж хүний эд, эрхтэнийг авсан” гэмт хэрэгт холбогдсон. 
Баянгол дүүргийн прокурорын газраас: П.Батчулууныг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байхдаа замд зам тээврийн осолд орж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн ирж хагалгаанд орж, тархины үхэлтэй болохыг тодорхойлсон А-ийн ар гэрийн хүмүүсээс зөвшөөрөл авалгүйгээр /зөвшөөрсөн эрхтнээс өөр/ эд, эрхтэнийг нь авсан гэмт хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.



Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдөр шүүгдэгч П.Батчулуунд холбогдох хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг, Б.Цэнгүүн, Б.Баяраа, Э.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн хэргийг хянан хэлэлцээд, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, улмаар түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэргийн гэм бурууд нь тохирсон байна гэж үзэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Учир нь хуурч, мэхлэх гэдэг нь үгээр буюу үйлдлээр, бодит байдлыг нуун дарагдуулах замаар бусдыг төөрөгдүүлж авсныг ойлгох бөгөөд П.Батчулуун нь хохирогч А-ийн ар гэрийн хүмүүст “элэг, бөөр, түүний эргэн тойронд байгаа судсыг авна” гэж тайлбарлан хэлж “Амьгүй донорын гэр бүлийн гишүүний зөвшөөрлийн хуудас”-т гарын үсэг зуруулж зөвшөөрөл авахдаа авах эрхтэний нэр бичих хэсгийг хоосон орхиж гарын үсэг зуруулсны дараа “элэг, бөөр шөрмөс” гэж нөхөн бичиж донорын биеэс шөрмөс, түүний бэхлэгдэх хэсэг буюу толгойн шөрмөсийг тойг яс, шаант ясны бэхлэгдэх хэсгийн хамт, саран жийргэвч шөрмөс semimembronosus шөрмөсийг шаант ясны дээд булуутай хамт, хоёр дунд чөмөгний доод булуу, archillis шөрмөс, peroneus longus шөрмөс, tibialis anterior шөрмөс зэрэг хүний доод мөчдийн эд, хүний эрхтэн болох цөсний хүүдий зэргийг нэмж авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж давж заалдах шатны шүүх дүгнэв гэжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 хоногийн өмнө
116.206.83.106

Нөхөж бичсэнийг нь яаж юугаар нотлоод байгаа юм бэ??? Хоосон цаасан дээр гарын үсэг зуруулсан гэж байгаа бол тэр ар гэрийнх нь хүмүүс яахаараа хоосон цаасан дээр гарын үсэг зурсан байж таарах вэ??? Ямар ч логик алга даа наана чинь. Эндээс үзвэл ар гэрийнхнийх нь гомдлоор ял өгчихсөн болж таарч байна. Хэрвээ нотолж чадахгүй бол гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа этгээдийн эрх ашгийг хангадаг хууль хүртэл бий

Сургамж юмдаа
4 хоногийн өмнө
116.206.83.106

Том сургамж боллоо. Хүний эд эрхтэнийг авахдаа анхнаасаа үзлэгээ сайн хийж юу юуг нь авч хэрэгцээтэй төдөн хүний амийг аварч амьдрал бэлэглэх боломжтой байгааг нь үнэн зөв ил тод ярилцаж зөвшөөрөл авах хэрэгтэй юм байна. Элэг, бөөрийг нь авна гэдэгээ хэлж зөвшөөрлийн бичиг дээр түүнийгээ шахаж бичээд үлдсэн зайнд нь ар гэр гарын үсэг зурсаны дараа шөрмөс…нэмж авахаа бичсэн нь эмчийн ёс зүй алдсанд тооцогдож ял авахад хүргэжээ гэж ойлголоо. Тун харамсалтай

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.