Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгоны түүхт 100 жилийн ой, Наурызын баярт зориулсан Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан маргааш Монгол бөхийн өргөөнд 13:00 цагаас эхэлнэ.
Тус барилдааны түрүү бөх автомашин, үзүүр бөх дөрвөн сая төгрөг, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр хоёр сая төгрөгийн бай шагнал гардана. Мөн үзэгчдийн дундаас гурван супер азтан тодрох аж.
Барилдах бөхчүүдийг гуравдугаар сарын 20, 21-ний өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.