СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2025-03-21

О.Цэрэндондог: Гангийн үйлдвэрлэл буурч нүүрсний эрэлт буурсан

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 долоо хоногийн өмнө

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Борлуулалт, маркетинг, тээврийн газрын дарга О.Цэрэндондог зарим цаг үеийн асуудлаар мэдээлэл өгчээ. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Борлуулалт, маркетинг, тээврийн газрын дарга О.Цэрэндондог:

БНХАУ-ын эдийн засгийн тулгуур болох үл хөдлөх хөрөнгийн зах зээл унасантай холбоотойгоор барилгын салбарын эрэлт хэрэгцээ буурч ган төмөрлөг болон цементийн хэрэглээ багасаж, гангийн үйлдвэрлэл түүнийг дагасан коксын үйлдвэрүүд алдагдалтай ажиллах болсон. Тиймээс . Үйлдвэрлэлд нүүрсний эрэлт буураад эхлэхээр БНХАУ-ын нүүрс үйлдвэрлэгч Монгол Улстай ойр мужууд төлөвлөгөө биелүүлэхийн тулд үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх болсон. Энэ нь мөн эрэлт нэмэгдүүлэхэд нөлөөлж байна.

Түүнчлэн Нүүрс баяжуулах үйлдвэр 2024 онд ашиглалтад орсон. Үйлдвэрийн гол онцлог бол чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх. БНХАУ-ын зах зээлийн хувьд баяжуулсан нүүрсний эрэлт их байна. Тиймээс бид 2025 онд 5 сая тонн түүхий нүүрсийг баяжуулаад 3 сая тонн баяжуулсан нүүрс борлуулах төлөвлөгөө гаргасан гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.