Ноорог.мн сайтын залуусыг хуулийн байгууллага шалгаж эхэлсэнтэй холбоотойгоор нийгэмд маргаан, хэлэлцүүлэг сүүлийн өдрүүдэд өрнөж байна. Цагдаагийн байгууллага, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Ноорог.мн сайтын залуус тус тусын байр сууриа илэрхийлсэн билээ.
Тэгвэл Хууль зүйн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр дараах байр суурийг илэрхийлжээ.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
Прокурорын зөвшөөрөлтэй мэдээлэл гэж ойлголоо. Эндээс хэд хэдэн асуулт гарч ирж байна.
1. Нэг хэвлэл мэдээллийн байгууллагад ажилладаг нэг иргэн цахим мөрийтэй тоглодог бололтой. Тэр сайтынхан бүгдээрээ тоглодог гэж шалгаж байгаа юм уу, тэр нэг хүн хувиараа тоглолоо гэж шалгаж байгаа юм уу. Гэм бурууг халдаан хэрэглэх нь Үндсэн хуулиар хориглогдсон зарчим.
2. Цахим мөрийтэй тоглох нь одоогийн хуулиар гэмт хэрэг ч биш, зөрчил ч биш. Засгийн газар цахим мөрийтэй тоглоомыг зохион байгуулах, сурталчлах үйлдлийг гэмт хэрэгт тооцдог болгохоор хуулийн төсөл боловсруулж байгаа гэж мэдээлж байсан. Тэхээр ямар гэмт хэрэгт буруутган шалгаж байгаа юм бол.
3. 85 мянган удаагийн гүйлгээгээр есөн тэрбум гэхээр нэг удаад 100 мянга буюу 30 долларын гүйлгээ хийсэн асуудал нь нийт ямар цаг хугацаанд үргэлжилсэн үйлдлийн тухай яриад байгаа юм бол.
4. Ингэхэд прокурорын зөвшөөрөл гараагүй байхад мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан болж таарав уу. Энэ чинь 1-5 жилийн хорих ялтай гэмт хэрэг шүү дээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хэвлэл мэдээллийн нэр барьж шантааж хийдэг цадигаа алдсан сурвалжлагч сэтгүүлчдийн нэр гутаасан нөхдийг цэгцлэх цаг болсон төдийгүй тэдэнд тохирсон хууль байх ёстойг өөрсдөө сануулж өгөөд байхад хууль санаачлагчид чих нь дүлий нүд нь сохор юм шиг л байх юм даа
яг үнэн хэн нь зөв яриад хэн н буруу яриад байна аан бас тэр уих гишүүн нэг эмэгтэй цагдаагын байгуулгад нөлөөлж байсан энэ болдог юмуу
Prokuroriin zuvshuursun Medeelel altangereliin umnu n medeelsen medeelel l bn lee shdee! Theer Alta Gerel zuvshuurulgui murdun shalgah ajillagaanii nuuts zadruulsan bn lee shuu! Yer n tegeed Huuli zuin Saïd Yaahaaraa murdungch shig medeelel hiigeed bdiin, bur bainga shuu! Bolih heregtei shd
Энэ Энхбаяр бас но-той, худлаа шудрага царайлаад